Номинталст хамтлагийн гишүүн, дуучин Т.Дэлгэрмөрөн сошиалд идэвхитэй, нээлттэй нэгэн. Хэнээс ч ичиж санаа зовж бүхнээ нууцалдаггүй тэрбээр өөрийнхөө давуу тал, дутагдалаа талаа ч фенүүддээ ил тод харуулдаг.
Яг л муу нуухаар сайн илчил гэдэг шиг. Тэгвэл мань хүн хүндийн жингийн ялгаа насанд хамаагүй байдгыг цахим хуудаснаа онцолжээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн сумдуудаар тоглолтоо хийж яваа бөгөөд тоглолтын бүрэлдэхүүнд багтсан хөтлөгч, жүжигчин Чапитай хурд хүчээ сорьсон байна.
Дуучин залуугийн хувьд энэ онд 42 настай, 115 кг жинтэй бол, жүжигчин Чапи 51 настай 65 кг жинтэй аж. Тэд 100 метрийн хэртэй газар уралдаж, Чапи түрүүлж буйг цахим хуудаснаа онцолжээ.

