Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн жүжигчин Номин буюу Немог танихгүй хүн ховор. Урлагийн ертөнцөд “Үндэсний баялаг” киноны гол дүрд тоглож орж ирсэн тэрбээр өдгөө хоёр хүүхдийн ээж болжээ.
Бие хаа царай зүсээрээ үеийн уран бүтээлчдээсээ ялгардаг тэрбээр маш даруухан нэгэн. Урлагийнхан дундаа шинэ цагийн халуухан бүсгүйчүүдийн нэг гэгддэг түүнийг тоглосон дүр шигээ болов уу гэж бодон крашлаж залгах эрчүүд ч мундахгүй олон гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.
Харин үзэсгэлэнт жүжигчин бүсгүй маань нөхөртөө үнэнч, хүүхдүүддээ халамжтай ээж гэсэн шүү.




