Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлдэг төслийн нэгжийн зохицуулагчийг саатууллаа
Папарацци

Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлдэг төслийн нэгжийн зохицуулагчийг саатууллаа

Эрхэм админBy Эрхэм админ05/26/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрүүл мэндийн яаманд байрладаг, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус салбарт хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг АТГ-ын ажилтнууд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр албадан саатуулжээ.

Бидэнд олдсон мэдээллээр түүнийг албан тушаалаа урвуулж бусдаас их хэмжээний хахууль авч, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон хэрэгт буруутгаж буй гэнэ. А.Мөнхтайван нь уг төслийн зохицуулагчийн албан тушаалыг эрхэлж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосныхоо төлөө өндөр үнэтэй орон сууц авсан гэж буруутгасныг ч ЭМЯ-ны хэд хэдэн эх сурвалж хэллээ. Тэд “Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг ЭМСХХ-5 төслийн нэгжийн байранд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэгжлэг хийж холбогдох бичиг баримтуудыг нь хураан авсан. Улмаар А.Мөнхтайван захирлаас мэдүүлэг авахаар авч явсан. Өчигдөр, уржигдраас түүнийг хорьсон талаар яамныхан шивэр авир гэлцэх боллоо” хэмээсэн юм.

Прокурор, мөрдөн шалгах байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэв. А.Мөнхтайвантай хамт аж ахуйн нэгжийн нэг бус албан тушаалтныг саатуулсан аж. Тэднийг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн цагдан хорих санал шүүхэд хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд албаны хүмүүсээс тодруулахад “А.Мөнхтайваныг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан талаар мэдэгдсэн албан бичиг шүүхэд гаргасан. Үргэлжлүүлэн хорих хүсэлт прокурорын байгууллага гаргасныг шийдвэрлэх шүүх хурлыг өнөөдөр товлоод байна” гэлээ.

А.Мөнхтайваны хувьд өмнө нь ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан, ГССҮТ-ийн захирлын албан тушаалд томилогдохын өмнө нэрээ татсан, Азийн хөгжлийн банкны ЭМСХХ төслийн нэгжийн зохицуулагчаар нэлээд удаан хугацаанд ажиллаж буй нэгэн билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.