Монголын кино урлагт өөрийн дуу хоолой, дүр төрхөөрөө ялгарч чаддаг уран бүтээлч бол Н.Ялалт. Урлагийнхан түүнийг “Агаа” хэмээн хочилдог бол үе тэнгийн найзууд нь “Бясаа” хэмээн хочилдог. Өдгөө өөрөөсөө даруй үе мултарсан залуу эхнэртэй гэгддэг тэрбээр гуравдахь амьдралаа эхлүүлж, хувийн амьдралаа тогтворжуулсан.
Хошин урлагийн “Макс” хамтлагийн жүжигчин Ш.Жавхлантай анхны амьдралаа эхлүүлж, хүүтэй болж байсан гэдэг. Тэдний хүү хэдийнэ ахлах ангийн сурагч “том залуу” болсныг бид өмнө нь уншигч танаа сонирхуулж байв. Энэ удаад “Бясаа” хочит жүжигчин Н.Ялалтыг дурандаа буулгасныг онцлон хүргэж байна.