Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө завшсан ННҮГ-ын удирдлагын хэргийг шийдвэрлүүлнэ
Папарацци

1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө завшсан ННҮГ-ын удирдлагын хэргийг шийдвэрлүүлнэ

Эрхэм админBy Эрхэм админ06/16/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч асан Д.Энхжаргал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж шүүгч Д.Ренчинхорол гаргасан юм. Тэгвэл түүний захирамжийг НПГ-ын хяналтын прокурор Б.Мөнгөншагай эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхээр дээрх хоёр албан тушаалтанд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо.
ННҮГ-ын дарга асан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Энхжаргал нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 оны есдүгээр сард саатуулан, “Хангарди” ордон дахь албан өрөөнд нь нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтууд, нэлээд их хэмжээний бэлэн мөнгө хураасныг бид цаг тухайд нь мэдээлсэн.

Уг хэргийг мөрдөгчид хоёр жил орчим шалган, эдийн засгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан, хохирлын хэмжээг тооцуулж, НПГ-т хүргүүлэн, улмаар 2019 оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс буцаасан юм.
Уг хоёр хүнийг 2012-2017 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий есөн компанид бараа, материал нийлүүлсний төлбөр гэх зэргээр хуурамч баримт бүрдүүлж, их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт буруутгасан. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, тухайн байгууллагад ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудынхаа хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлж өөрсдөө завшсан хэрэгт холбогдуулсан юм. Тодруулбал, ах дүүсийнхээ буюу хамаарал бүхий хүмүүсийн “Үүлэн сондор”, “Үүлэн арвижих”, “Женерал дата”, “Найртын гол”, “Богадачахэ”, “Эко жолоо”, “Эко овоо” гэх зэрэг компанийн дансаар 100 гаруй удаагийн үйлдлээр 1.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан гэж яллагдагчаар тооцсон билээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.