Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Нүүрс шамшигдуулсан “Багануур” ХК-ийн албан тушаалтныг шалгаж дуусжээ
Папарацци

Нүүрс шамшигдуулсан “Багануур” ХК-ийн албан тушаалтныг шалгаж дуусжээ

Эрхэм админBy Эрхэм админ07/08/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эрдэнэс Монгол” компанийн харьяанд багтдаг, төрийн өмчит “Багануур” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдсоор байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууны бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдлийг нь АТГ-ынхан шалгаж дууссан. Харин “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт уяач Х.Цогнойжамцын үүсгэн байгуулсан “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг хоёр тэрбумаар өсгөн, илүү мөнгийг нь завшсан, “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж буй билээ.

Э.Номинчулуунаас гадна “Багануур” ХК-ийн өөр нэгэн албан тушаалтныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ. Тодруулбал, тус компанийн Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Болд албан тушаалаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж 2018 оны арванхоёрдугаар сарын 2-ноос 2019 оны нэгдүгээр сарын 27-ны хооронд 10 удаагийн вагон тээвэрлэлтээр 40 орчим сая төгрөгийн үнэ бүхий нүүрсийг бусдад өгсөн хэрэгт холбогдсон байна.

 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр “Норлин-Очир” гэх компанийн нэрээр нүүрсээ ачуулж, тээвэрлүүлэн “Толгойт”, “Амгалан” өртөөнд хүргүүлж байсан бөгөөд ачааг нь С.Баясгалан, Г.Баасандорж нар хүлээн авсан нь тогтоогдсон гэнэ. Өөрөөр хэлбэл дээрх хоёр хүнд давуу байдал бий болгосон хэрэг үйлдсэнийг мөрдөгчид тогтоосон аж.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.