Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Эрдэнэт үйлдвэр “Дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байна
Мэдээ

Эрдэнэт үйлдвэр “Дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байна

Эрхэм админBy Эрхэм админ07/25/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол тулгуур хүч, нийгмийн хариуцлагын өндөр жишиг тогтоогч үйлдвэрийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улс орны хөгжилд олон талын хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцааг үзүүлсээр ирсэн. Нийгмийн хариуцлагаа загвар манлайлал болгож, тус үйлдвэр “Дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохих журам, холбогдох хууль тогтоомжийн дагуу “Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв” төслийн бүтээн байгуулалтыг дэмжин, дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөрт тусгагдсан ажлын зардлаасаа хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байв.

✅Манай улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн замнал, нөгөө талаас эх дэлхийгээ шүтэн дээдэлж, баялгийг нь хүртэж ирсэн Монголчуудын уламжлалт зан үйлийг хадгалах зорилгоор Хэнтий аймгийн Бэрхийн жоншны далд уурхайд хийгдэх эл төслийн гадна талбайн тохижилт, лус савдгийг захирагч “Очирваань бурхан” бүтээж, уурхайчдадаа хүндэтгэл үзүүлэхээр зорьсон.

✅Бэрхийн уурхай нь манай улсын жоншны анхны уурхай бөгөөд уул уурхайн үе үеийн зүтгэлтнүүд, нэрт эрдэмтэд, инженерүүд бэлтгэгдэж ирснээрээ энэ салбарын мэргэжлийн том төв, бааз суурь болдог. Тиймээс энд уурхайчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэх, уул уурхайн нарийн мэргэжлийн боловсон хүчин, оюутан залуучуудад сургалт, судалгааны бааз, аялал жуулчлалын төв байгуулах зорилтын хүрээнд тус төслийн нэгж байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дээрх бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зөвшөөрлийг Сангийн яам, ТӨБЗГ-аас авч зохион байгуулж байв. Үүнээс гадна Дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 2000 га талбай бүхий хууль бус олборлолтоос үүдэлтэй эвдэрсэн газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийнэ. Энэ ажлыг 2022-2024 онд хийж дуусахаар төлөвлөн ажиллаж байна.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.