Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Г.Буяндорж нарт холбогдох хэргийг дахиад шүүхэд шилжүүллээ
Папарацци

Г.Буяндорж нарт холбогдох хэргийг дахиад шүүхэд шилжүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ07/26/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Ноёд групп” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Батжаргал, “Скай тауэр Энхбуян” компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн, “Ахон” компанийн захирал Хурцаа нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан нэмж шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэгт олон жил шалгаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай, эсэхийг нь тогтоогоогүй чирэгдүүлсэн хэмээн Г.Буяндорж, эхнэр Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн хамт суулт зарлаж, мэдээлэл хийж байсныг уншигчид санаж буй.

 

Тэд “Хонгилын прокурорууд хэлмэгдүүлж байна. Нэр бүхий прокуроруудад хариуцлага тооцох ёстой” хэмээж байсан билээ.

Тэгвэл дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө залилсан, 13.14-1-ийн “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тодруулбал, дээрх дөрвөн хүнийг бүлэглэн БНХАУ-ын иргэн Шиан Дуншэнд мэдэгдэлгүй 2011 оны зургадугаар сарын 27-нд “Гэрээний дагуу төлбөр буцаах тухай” 86/25 дугаартай албан бичгийг Шиан Дуншэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Хурцаа гэх нэрээр үйлдэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хүргүүлж тус компани болон БНХАУ-ын Тианжин хотын “Тайшин худалдааны экспорт импорт” компанийн хооронд мөн оны гуравдугаар сард байгуулсан ELYT-2011-0125 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт Шиан Дуншэнээс шилжүүлсэн хоёр сая ам.доллараас 1.2 саяыг нь “Скай тауэр Энхбуян” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн болон “Голомт” банкны дансаар авч залилсан хэрэгт буруутгасан юм.

“Тайшин худалдааны экспорт, импорт” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн Шиан Дуншэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хооронд 2011 оны гуравдугаар сарын 18-нд байгуулсан ELYT-2011-0125 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр төмрийн хүдрийн баяжмалын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн хоёр сая ам.доллараас авахын тулд хуурамч бичиг баримт үйлдсэн. Түүнийгээ Улаанбаатар хот дахь Төв шуудангаас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК руу факсаар илгээн төөрөгдүүлж хохироосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж үзээд уг дөрвөн хүнд яллах дүгнэлт үйлдсэн аж.

Тэдэнд холбогдох хэргийг Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 13-нд хянаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр нь үлдээсэн байдаг. Уг нь Г.Буяндорж, Д.Батжаргал, Ч.Ууганбаяр, Хурцаа нарыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгаад байсан юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.