Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгонд хэт их бартаат замын тэмцээн болж байна.
Тэмцээний үеэр байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй учраас Баянзүрх дүүргээс тэмцээн зохион байгуулсан, оролцсон баг тамирчдыг нөхөн сэргээлт яаралтай хийхийг хүсье.
Хэрэв шаардсан арга хэмжээг аваагүй тохиолдолд холбогдох арга хэмжээг шат шатны байгууллагад уламжилж дахин дүүргийн хэмжээнд байгаль орчиндоо хохирол учруулдаг, ийм төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулахааргүй байх бүх арга хэмжээг авна.
Ирээдүйд үлдэх байгаль дэлхий, гол ус мөрөн чухал гэдгийг хүн бүр ойлгож, хариуцлагатай байхыг хүсье.