Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Аав байх уу, эцэг байх уу гэдэг эр хүн таны сонголт…
Зөвөлгөө

Аав байх уу, эцэг байх уу гэдэг эр хүн таны сонголт…

admin123By admin12312/18/2018Updated:12/18/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Наадхаа дуугүй болгооч” гэж хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд нойроо харамлах эцэг, үрээ элгэндээ тэвэрч халууныг нь өөртөө авах аав ялгаатай.

Шөнө хэд дахин босч хөхөө хөхүүлэх эхнэрээ ядаж нэг удаагийнхад нь өнжөөн, амрааж хүүхдээ хуурайлах сэтгэлтэй аав, нялх биетэй эхнэрээ орхиод хувийн цэнгэлээ хөөж, шөнөөр хөлийн чимээ, хаалга цохихыг хүлээх зовинол бэлэглэх эцэг ялгаатай.

Гэр бүлд нь мөнгө л хэрэгтэй гэж боддог эцэг, хайр халамж анхаарлаар дутаахгүй юмсан гэж боддог аав ялгаатай.

Үнэгчлэх, сүүл хөхөж бувагнуулах, гараа идээд инээмсэглэх, хөл дээрээ тэнцэн алхах, ааваа гэж дуудахад нь хажууд байгаагүй эцэг, хүүхдээ өөрөөрөө үлгэрлэн сургаж, хайрлахыг, таних мэдэхэд нь дэргэд нь байсан аавын ямар аз жаргалыг мэдэрдгийг төсөөлөх ч үгүй.

Машинаараа, магадгүй жолоочоороо сургуульд нь хүргэж өгөхдөө утсаараа ярьж, өөр нэгэнтэй “жиргэж”, хүүдээ бэлэглэсэн тоглоом, үнэтэй хөгжим мэтэд үүргээ тохож орхисон эцэг, гараас нь хөтлөн, шавар шавхай дээгүүр тэврэн алхаж, хүүхдийнхээ мөрөөдлийг сонсож алхах ааваас илүүг хүүхэддээ өгч чадаагүй байдаг.
Завгүй, ядарч байна гэх үгээр хаалт босгосон эцгээс илүү хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хамтдаа хийж, юунд сонирхолтой байгааг нь хөгжүүлэх, гэр бүлтэй байх цагаа ядрах биш амрах цаг болгож чадсан аав илүү аз жаргалтай.

Хувцастай, хоолтой л байвал болно гэж боддог эцэг хүүхдийнхээ тархинаас гадна сэтгэлд нь анхаардаг ааваас ялгаатай.

Харамсалтай нь бид үүнийг “ажил” гэх зүйлээр шалтаглаад анзаарахыг ч хүсдэггүй.
Нэг л их ажил ярьсан хүмүүсээс цаашгүй. Мөнгө олох гэж зүтгэсэн улс. Уулзаж мэндлэхдээ “ажил сайн уу” гэдгээр л хязгаарлагдана.


“Ажлаа хийж байгаа юу, ажил чинь хуучнаараа юу, хаана ажиллаж байгаа вэ” гэх үгс нь хожим ямарваа нэг ажил төрөлд тустай болоод ч тэр үү, ажил л ярьж өнгөрцгөөнө.

Яг л энэ хандлагаар олон олон хүний хувьд ажил нь нэгдүгээрт, гэр бүл нь хоёрдугаар байранд байрласаар.

“Гэр бүлийнхээ төлөө ажиллаж байна” гэх үгээр бамбай хийж гэр бүлээсээ хөндийрсөөр.
Аз жаргалтай амьдралын төлөө явж зүтгэж байна гэж бодсоор аз жаргалтай өдрүүдийг алдсаар..
Эцэг байсан бол хүүхдүүд чинь ирээдүйд эцгүүд л болно. Аав байсан бол ирээдүйд хүү чинь жинхэнэ аав болно.

Та аав байхыг үлгэрлэсэн бол хүү чинь интернэтэд ээж, аавдаа хайртай гэсэн зураг оруулахаас илүү түрүүлж хариад өөрийн чинь хийдэг ажлыг хийчихээд хүлээж суух болно. Танд эдийн бэлэг бэлдэхээс илүү сэтгэлийн бэлэг өгөх болно.

Олон аавуудад, “гэртээ харих уу, эсвэл” гэх сонголт хийх үе олонтаа гардаг. Гол нь гэртээ харьснаараа харамсаж байсан удаа ганц ч байдаггүй.

Та аав уу, эсвэл эцэг үү?

О.Мөнхжин

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
admin123

Related Posts

Нийслэлийн замын хөгжлийн газрын алба хаагчид Малайзад архидан согтуурч “туршлага судалжээ”

01/20/2026

Арванхоёрдугаар сарын зурхай

12/01/2025

Ц.Мөнх-Эрдэнэ: Эцэг эхийн дэмжлэг аутизмтай хүүхдийн хөгжлийн түлхүүр

08/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.