Төрийн наадмын түрүү магнай, улсын аварга цолтон Увс аймгийн Давст сумын харьяат, Зэвсэгт хүчний 350 дугаар анги, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсийг танихгүй хүн ховор. 
Өдгөө 34 настай, дөрвөн хүүхдийн эцэг тэрбээр өнгөрсөн хавар өв уламжлалыг өвлүүлэн хадгалах зорилготойгоор МОНГОЛ ГЭР төслийг эхлүүлж буйгаа зарласан. Тэгвэл тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат тариаланч Д.Төмөрпүрэвийн гэр бүлд сүүлийн үеийн бүрэн тавилгатай, монгол гэрийг барьж бэлэглэсэн байна.
Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Бүрэн Монгол төсөл найм дахь аймаг болох Ламын гэгээний өлгий нутаг Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Д.Төмөрпүрэв Х.Болортуяа нартаа өргөө цагаан гэрээ гардуулан өгөхтэй Ерөөлч магтаалч , лам хуварга , Аймаг орон нутгийн удирдлага , нутгийн ардууд , бөхчүүд оролцсон сайхан үйл ажиллагаа боллоо.
Энхүү гэр бүлийн хосууд сумандаа хүнсний ногооны тариалалтын аж ахуй эрхэлж амьдардаг ба сум орон нутгийнхаа хадлангийн нөөцийг бэлтгэдэг, энэ жилээс 3 улиралын хүлэмжиндээ бүх төрлийн нарийн ногоог тариалдаг амьдралын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж олон сайхан залууст үлгэрлэн амьдарч яваа гэр бүл юмаа .
Д.Төмөрпүрэв Х.Болортуяа нарын гэр бүлд НХХЯ-ны харьяа Баянхонгор аймаг дахь ХХҮХэлтсээс өрхийн амжиргаа дэмжих төсөл хөтөлбөрт хамруулахаа мэдэгдсэний дээр Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсээс гэрийг бүрэн халаалтын шийдэлд холбож өгөхөө мэдэгдлээ .
Залуу хүн залхууралгүй ажиллавал
Заяа тавилан нь яаж эргэдгийг энэхүү ажилч хөдөлмөрч гэр бүлээс олон залуус харж үлгэрлэж амьдраасай гэж ерөөе .
Төмөрпүрэв маань удахгүй Улсын Аваргын араас Улсын Аварга тариаланч болохоо амлан хурсан олны хурайн дуугаар түрлэг өргөсөн юм .
Гэр гардуулах ажиллагааны үеэр өсвөрийн 16 бөхийн барилдаан болж Бямбабаяр түрүүлж Эрдэнэбулган үзүүрлэсэн сайхан билээгшээлтэй зүйл боллоо .
Хонгор нутгийн буян ивээж төслийн үйл ажиллагаа амжилттай үргэлжлэх болтугай .
Баянхонгор төслийн багийнхандаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

