Монголын төрд өөрийнхөө “том” гэдгийг харуулж яваа Д.Сарангэрэл гишүүн өчигдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудалд очсон. Түүний хувьд У.Хүрэлсүхийн засгийн газарт ажиллаж байх хугацаандаа хоёр ч яамны сайдаар ажиллаад амжсан.
Эргэн сануулбал,
2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд
2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан.
Харин одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллахаар орж ирлээ. Үүнд иргэд олон нийт дургүйцэлтэй байгаагаа илэрхийлж, түүний “Явдаг ботокс”, “Албан тушаалд шүгэлсэн авгай”, “Эмэгтэй мэнгэт”, “ковидын тэрбумтан” зэрэг хочийг сошиалд зүүлгэх болсон.
Тэгвэл иргэдээс хамгийн их дургүйцэлтэй нүүр тулгарч сайдын албан тушаалд гуравдахиа суугаад буй Д.Сарангэрэл гишүүнийг манай папараци дуран онцлон буулгалаа.


Сонирхуулахад, түүний 2017-2022 онд гэр бүлийн орлого болон өөрийн орлогыг нь нэмээд, аль онд орлого нь нэмэгдсэнийг нарийвчлан харлаа. Ингэхэд
2017 онд 441 сая
2018 онд 594 сая
2019 онд 427 сая
2020 онд 1.3 тэрбум болж өсжээ.
Бүр тодруулан хэлбэл, энэ нь хоёр сайдын алба хашихад хөрөнгө нь 3.2 дахин өссөн гэсэн үг юм.


1 сэтгэгдэл
balai avgai be???????