Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»М.Рохо Аргентинд ялалт бэлэглэлээ
Фото

М.Рохо Аргентинд ялалт бэлэглэлээ

coolНийтэлсэн: cool06/27/2018Шинэчилсэн:06/27/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөл бөмбөгийн ДАШТ-ий “D” хэсгийн сүүлийн тоглолт Санкт-Петербург хотноо явагдлаа. Аргентин болон Нигерийн шигшээ багийн тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй явагдсаны эцэст Аргентиний ялалтаар өндөрлөлөө.

Аргентиний дасгалжуулагч Х.Сампаоли өнөөдөр гараандаа өөрчлөлт хийсэн тун зөв шийдвэр байлаа. Тэрбээр Э.Банегаг гараанд гаргасан нь нүдээ олж, олон чухал дамжуулалтыг тэрбээр хийж байв. Тоглолтын эхний аюултай довтолгоог Банегагийн дамжуулалтаар Э.Перес хийн Нигерийн хаалга руу цохисон. Мөнөөх Банегагийн дамжуулалт 14 дэх минутад Месси рүү чиглэн, Месси энэ ДАШТ–ийхээ анхны гоолыг Нигерийн хаалганд хийлээ.

27 дахь минутад Л.Месси Г.Игуайнд гайхалтай дамжуулалт өгсөн боловч Нигерийн хаалгач аюулыг зайлуулав. Аргентиний довтолгоо үргэлжилсээр 32 дахь минутад Банегагийн дамжуулалтыг Анхель ди Мария аван ганцаар гарав. Нигерийн хамгаалагчид түүнийг унагааснаар Аргентинчууд хаалттай цохилт хийх эрхтэй болов. Месси солгой хөлөөрөө хүчтэй цохилт хийсэн боловч хаалгачийн гарын үзүүрт хүрч, шон онолоо.

Тоглолтын эхний хагас ийнхүү өндөрлөж хоёрдугаар хагас эхлэв. 50 дахь минутад булангийн цохилт хийх үед Х.Машерано эсрэг багийн тоглогчийг унагаан торгуулийн цохилт хийхээр боллоо. Цохилтыг В.Мозес амжилттай болгон тооны харьцааг тэнцүүлэв. Аргентинаас хоёрдугаар хагаст Г.Игуайн аюултай цохилт хийснээс өөр онц аюултай цохилт харагдсангүй. Мөн С.Агуеро, Павон, Меса нарыг оруулсан ч амжилт олохгүй байлаа. Аргентиний Рохо бөмбөгөнд гар хүрсэн нь маргаан дэгдээж шүүгч бичлэг ухрааснаар торгуулийн цохилт заасангүй.

Меркадогийн хөндлөн дамжуулалтаар Рохо 86 дахь минутад гуядаж өшиглөн гоол оруулснаар Аргентинчууд хожил авах нь тодорхой болсон. Үлдсэн цагт Нигеричүүд довтолсон ч ажилтанд хүрсэнгүй. Ингэснээр Аргентинчууд хэсгээсээ хоёроор шалгарч Францын багтай тоглохоор болжээ

спорт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.