Одоогоос 10-аад жилийн өмнөөс “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр олонд танигдсан сэтгүүлч М.Батбилэг өдгөө гадаад төрх, хувийн амбицдаа анхаарлаа хандуулж яваа нэгэн.
Өдгөө 37 настай тэрбээр амьдралын гэрэл гэгээ, эрээн бараантай өдрүүдийг өөрийн биеэр туулж яваа бөгөөд хүүгийнхээ хамт амьдардаг. Тэрбээр гэр бүлтэй болохоор яарахгүй байгаа гэнэ лээ.
Харин хувийн амбицаа өсгөж, улс төрд ханцуй шамлахаар “ах” намд элссэн сурагтай. Мэс заслын аргаар зовхио өргүүлж, “алаг нүдтэн”-гүүдийн эгнээнд элссэн түүнийг манай папараци дуран хэрхэн дурандсныг онцолж байна.