Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Үзмэрч Нямаа: Лус гэдэг зүйлийг бид яагаад мэдэх ёстой вэ?
Папарацци

Үзмэрч Нямаа: Лус гэдэг зүйлийг бид яагаад мэдэх ёстой вэ?

Эрхэм админBy Эрхэм админ09/26/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүмүүсийн андахгүй танил нэгэн эрхэм бол яах аргагүй үзмэрч Нямаа билээ. Гоо үзэсглэн, загварлаг сайхан байдлаараа бусдаас ялгардаг.

Үзмэрч засалч Л.Нямаа ийнхүү бичжээ.

Тэрээр “ЛУС САВДАГ. Монголчууд маань амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэж ярьж сургаж ирсэн. Лус гэдэг зүйлийг бид яагаад мэдэх ёстой вэ? Эрт дээр үеэс нүүдэлчин Монголчууд газар шинжих нарийн ухааныг эцгээс хүүд дамжуулан, гэрийн хүмүүжлээр заан сургаж ирсэн. Ном судрууд ч их байдаг.

Нүүдэлчин Монголчуудын хувьд шинэ нутагт, шинэ бууцан дээр буухад гэр бараагаа ачиж ирээд хамгийн түрүүнд хангай дэлхий, уул усандаа цай идээнийхээ дээжийг өргөж газраа гуйж буудаг байсан. Гэтэл энэ уламжлал одоо зөвхөн хүн хөдөөлүүлэх, шинэ байшин, хийд босгоход үйлдэгддэг үйл болж үлдсэн. Одоо бол шинэ цагийн ойлголтоор та ямар нэг газар хашаа хатгах, байр байшин босгохдоо тухайн засаг захиргааны нэгжээс зөвшөөрөл авдаг бол жинхэнэ эзэд буюу тухайн газрын эзэд лус савдгаас ч гуйх учиртай юм.

Гэтэл ингэж гуйж аргадаагүйгээс болж газар таарахгүй шалтгаанаар өвчин зовлон ээрэх, амьдрал ахуй нь өөдлөхгүй байгаа хүмүүс аура оношлогоогоор үзэхэд их байдаг. Бид шинэ байранд ороход гэрийн юманд заавал идээ тавьж хүндэтгэж ордог. Мөн шинэ газар, хашаа хороо барих, шинэ нутаг, гэр бууцан дээр буухад энэ заншлаа хадгалж үлдмээр санагддаг шүү. Мэдээж бид хаана ч хонох, зочлох үед эхлээд гэрийн эздээс зөвшөөрөл авдагтай яг адил. Энэнээс болоод тухайн газрын лус таалахгүй байх, цаашлаад амьдрахад ч ээлгүй байх, зарья гэсэн ч хүн авдаггүй газар, байшингууд их болчихжээ.

Та шинээр ямар нэг газар авах гэж байгаа бол эхлээд заавал газрын зохицол, ээл, шинжээг нь асууж сураглаж үзүүлж сонгож байгаарай. Дараа нь гэр бараагаа барихаас өмнө заавал эздэд нь өргөл өргөж гуйж байгаарай” гэжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.