Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Эрдэнэт үйлдвэр оны эхний 9 сард 24 сая гаруй тонн хүдэр боловсрууллаа
Папарацци

Эрдэнэт үйлдвэр оны эхний 9 сард 24 сая гаруй тонн хүдэр боловсрууллаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/04/2022Шинэчилсэн:10/05/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уул уурхайн салбарт тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон оны эхний 9 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт, ажлаа дүгнэлээ. 2022 оны эхний 9 сарын байдлаар уурхайчид 20761 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.6 хувиар, 10489 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 102.1 хувиар тус тус биелүүлсэн байна. Харин өнгөрсөн 9 сард дээрх хоёр үзүүлэлт 104.7-108.3 хувиар биелжээ. Хүдэр олборлолт оны эхнээс 26193 мянган тонн буюу төлөвлөгөөт үзүүлэлт 101 хувиар, өнгөрсөн сард 3227 мянган тонн буюу 101.5 хувьд хүрлээ. Оны эхний нийт хугацаанд 416240 тууш метр өрөмдлөг хийж, төлөвлөгөөг 100.8 хувиар биелүүлсэн байна.


Баяжуулагчид оны эхнээс 24 сая 21 мянган тонн, өнгөрсөн 9 сард 3 сая 105 мянган тонн хүдэр боловсрууллаа. Ингэснээр өнгөрсөн сард хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 102.5 хувиар биелэв. Хүдэр дэх металлын агуулга зэсийн үзүүлэлт 100.5 хувиар, молибденых 115.9 хувиар тус тус биелсэн бол зэсийн металл авалт 100 хувиар, молибдены металл авалт 107.8 хувиар биеллээ. Мөн зэс, молибдены баяжмал гаргалт 100.7-118 хувиар, баяжмал дахь зэс, молибдены төлөвлөгөө 100.4-124.8 хувиар биелсэн байна. Энэ нь оны эхний 9 сарын үзүүлэлт юм. Түүнчлэн дурдаж буй хугацаанд 457721 тонн зэсийн баяжмал, 4026 тонн молибдены баяжмал экспортод ачуулсан байна. Бүтээгдэхүүний чанарын төлөвлөгөө оны эхнээс 101.5-105.7 хувиар, өнгөрсөн 9 сарын үзүүлэлтээр 101.5-106.6 хувиар тус тус биеллээ гэж тус үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээллээ.

Эрдэнэт үйлдвэр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.