Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ -ын чуулганаар хэлэлцлээ. Энэ Монгол Улс түүхэндээ анх удаа 18.9 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөгийн зарлага гаргахаар төсвийн төсвөө боловсруулаад байгаа юм. 
Харин төсвийн зарлага 2.27 их наяд төгрөгөөр нэмэгдэж 20.47 их наяд төгрөг байхаар тооцоолжээ.
Өнөө жил Хэнтий аймагт хамгийн их буюу 271 тэрбумын төсөв хуваарилжээ. Харин Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 11 тэрбумын төсөв хуваарилсан байна. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймагт Говьсүмбэр аймгаас 24 дахин их төсөв хуваарилсан нь анхаарал татна.

Үүнийгээ Хэнтийнхэн тус аймагт 92 төсөл хэрэгжиж буй учраас хэмээн тайлбарлаж буй.
Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар эрх мэдэл, нөлөөгөө ашиглан ийнхүү төсөв өөрсдийн төрсөн нутагтаа өндөр төсөв хуваарилагддаг жишиг тогтоод удаж байгаагийн илрэл нь энэ удаагийн төсвөөс ч мөн харагдаж байна.
Хэнтий аймаг 2020 оноос хойш буюу 2021 оны төсвийн жилээс эхлээд аймгууд дундаас хамгийн өндөр төсөв хуваарилагдаж байгаа юм.
Тодруулбал,
• 2021 оны төсөвт 125.9 тэрбум
• 2022 оны төсөвт 214.5 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол
• 2023 онд нийт 270.7 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
Төсвийн төсөлд тусгасан хөрөнгө оруулалтын ажлуудыг харахад дийлэнх нь 2020 оноос эхлүүлж, 2023 онд дуусгах ажлууд байна. Мэдээж үүнээс өмнө нь эхлүүлсэн дуусгах ажлууд байгаа. Мөн хийхээр төлөвлөөд 2023 онд заавал дуусгах шаардлагагүй гээд түр царцаасан төсөл хөтөлбөрүүд ч бий. Үндсэндээ нэн шаардлагатай төслүүдээ ирэх онд эхлүүлэхээр тусгасан нь энэ гэсэн үг л дээ. Гэхдээ энэ нэн шаардлагатай төсөл арга хэмжээнүүд үнэхээр мөн үү гэвэл бас эргэлзээтэй.
Нэн шаардлагатай дотор заавал хийх шаардлагагүй ч тойргоосоо оноо авахад дэм болох нөлөө бүхий томчуудын ажлууд ч багтсан гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Сангийн яам ирэх оныхоо төсвийг тэр чигт нь Хэнтий рүү зүглүүлэхээс өөр сонголтгүй болжээ.
Улсын төсвөөсөө эхлээд аймаг, аймгаар нь ард иргэдээ алагчилж эхэлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүнүүд нэртэйгээр нь ХЭНТИЙ гэдэг улс байгуулаад тусгаар тогтновол яасан юм бэ.

