Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал болон дотоод хяналтын сайн туршлага солилцох, шинэ технологи сурталчлах нь” сэдэвт сургалт явагдаж байна
Мэдээ

“Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал болон дотоод хяналтын сайн туршлага солилцох, шинэ технологи сурталчлах нь” сэдэвт сургалт явагдаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/07/2022Шинэчилсэн:10/12/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ийм нэртэй сургалт Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн цогцолборт өнөөдөр явагдлаа. Хоёр өдөр явагдах уг сургалт нь  цацраг идэвхт ашигт малтмал болон цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд тэргүүлэх сайн туршлагуудыг сурталчлах, дотоод хяналтыг бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлаар санал солилцох, цөмийн технологийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж. Сургалтад Цацраг идэвхт ашигт малтмал болон цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид оролцож байна.

Монгол улсын хэмжээнд явагдаж буй анхны энэхүү сургалтыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар,”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж байгаа юм. Сургалтын ач холбогдлын талаар Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Д.Мөнхболдоос тодруулахад, ”Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран энэ сургалтыг зохион байгуулж байна. Монгол улсын хэмжээнд хамгийн их цацрагийн үүсгүүртэй газар бол Эрдэнэт үйлдвэр. Манай үйлдвэрийн цацрагийн биет хамгаалалт, дотоод хяналт шалгалтын талаарх сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор улс,орон нутгийн мэргэжилтнүүдийн дунд энэ сургалтыг явуулж байна. Маргааш цацрагийн хамгаалалт ямар байгааг Эрдэнэт үйлдвэр дээр очиж бодит байдалтай нь танилцана. Тэгэхээр цацраг хүний нүдэнд харагдаж, гарт баригдахгүй эд учраас аюул эрсдэл ямагт дагуулж байдаг. Одоогийн байдлаар цацрагийн үүсгүүрийг цөөлөх бодлого барин ажиллаж байгаа. Гэвч дэлхий нийтэд цацрагийн үүсгүүр хэмждэг нарийн багаж гарсан юм алга. Иймээс үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, агуулга, менаралоги эрдсийг тодорхойлоход зайлшгүй цацрагийн үүсгүүрийг ашиглаж байна. Тухайн нөхцөлд нь байгаа цацрагийн үүсгүүрүүдийг аюулгүй ашиглах, дотоод хяналт шалгалтын тогтолцоог Эрдэнэт үйлдвэр сайн бүрдүүлсэн. Энэ үүднээс манай үйлдвэрийн туршлага сайн гэж үнэлэгдсэн явдал нь онцлог юм” гэв.

Эрдэнэт үйлдвэр
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.