Тайз, дэлгэцийн олон уран бүтээлд тоглож, өөрийн авъяас чадвар, сонирхолтой, хошин, этгээд дүрүүдээрээ олны танил болсон жүжигчин Бандийн Даваажав хоёр хоногийн өмнө “Ааваа хүү нь аав болсон” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийсэн.
Тэгвэл тэрбээр өдгөө амьдралынхаа үнэ цэнийг энэ биеэрээ мэдэрч буйгаа цахим хуудаснаа онцолжээ. Тэрбээр “Манай гэр бүлийн хувьд маш чухал өдрийг давлаа. Сандрал догдлол айдас баяр гуниг гээд ёстой нэг сайхан мэдрэмж байлаа.
Хичээсэн зорьсон бүхнээ
Ард түмэндээ дүгнүүллээ!
Маш их зүйлийг ойлгож ухаарлаа
Маш их хайр хүндлэлийг мэдэрлээ
Маш их урам зоригийг авлаа
Маш их зорилго төрлөө!
Хайртай гэр бүлээрээ үнэхээр их бахархлаа.
“Ааваа хүү нь Аав болсон…” тоглолтыг зорин ирсэн үзэгч түмэндээ болон зохион байгуулалцсан, оролцсон, ах эгч, найз нөхөд, дүү нартаа, бүх уран бүтээлчиддээ чин сэтгэлээсээ гялаалаа” гэжээ.
Бандийн Даваажав нь олон нийтэд Байлаа нэрээр танигдсан энэ цаг үеийн шилдэг жүжигчдийн нэг юм. Тэрбээр СУИС-ийг төгссөнөөсөө хойш тасралтгүй 20 орчим жил монголын урлаг тэр дундаа хошин урлаг, кино урлагт зүтгэж яваа юм. Түүний тоглосон уран бүтээлүүдээс үзэгчид түүнийг “Рашаантын 18” УСК-нд ”Танайх нүүрс түлдэг. Манайх папришк түлдэг” гэж хэлдэгээр нь илүү сайн мэддэг. Тэр кино урлаг, хошин урлагт зүтгэхээс гадна нийтийн дууны клипэнд мөнхөлсөн олон дүртэй. Түүнчлэн өөрөө нэлээдгүй хэдэн нийтийн дуу дуулсан тал бүрийн авъяастай чадварлаг жүжигчин юм. Байлаагийн хувьд өнгөрсөн жил “Алтангадас” одон хүртсэн. Энэ одон нь Төрөөс авч байгаа хоёр дахь шагнал юм. Тэрээр 2016 онд Архангай аймагт 13 хүнийг алтан амийг аварч Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнуулж байжээ.


1 сэтгэгдэл
13 хүний амь аварсан хүнд баатар цол олгох ёстой Монгол улсын гавьяат шүү гэр бүлд нь аз жаргал хүсье