Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Нийслэлийн ногоон бүсэд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байна
Мэдээ

Нийслэлийн ногоон бүсэд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байна

Эрхэм админBy Эрхэм админ07/06/2022Updated:11/03/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон бүс болон зарим зуслан орчмын ой модонд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж  байгаа. Тиймээс иргэдийг хортон шавж устгалын бодис цацаад удаагүй ой модонд аялж, алхахгүй байхыг сануулж буй. Байгаль хамгаалагчид Бэлх зуслан, Цуурайтын ам орчимд хортон шавжтай тэмцэх ажлыг өрнүүлж байна.

Энэ жил 1602 га талбайд буюу Баянзүрх дүүргийн ногоон бүсийн Улиастай, Дээндий, Хуандай зэрэг амд мэргэжлийн байгууллагууд хортон шавжтай тэмцэх тэмцлийн ажил өрнүүлээд дууссан. Нэмэлтээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд байгаль хамгаалагчдын нөөц бололцоонд тулгуурлан Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хортон шавж устгалын бодис цацах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг “Хортон шавжтай тэмцэх ажил тавдугаар сарын сүүлийн 10 хоногоос эхэлсэн. Жил бүр судалгаанд үндэслэн, байршлуудыг тогтоож тэмцлийн ажлыг хийдэг. Хортон шавжийн идэвхжилтийн үед утаат багажаар нэг удаа бодис цацахад тархаад буй якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч зэрэг хортон шавжийн төрлүүд бүрэн устаж үгүй болдог юм.

Энэ жилээс хортон шавжид нэрвэгдсэн ойд устгалын ажлыг хийсэн тохиолдолд бүрэн сэргэх боломжтой. Харин 3-4 жилийн давтамжтай ойн хөнөөлт шавж голомтолсон талбайн мод бол өсөлт хөгжилт нь зогсох, цаашлаад дахин ургах чадвараа алддаг. Манай ойн санд 80.000 га талбай бий. Үүнээс 16-18 мянган га талбайд ойн хөнөөлт шавж тархсан учир яаралтай арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас авч байна” хэмээлээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага цуурайтын ам, Өвөр хадат, Хадатын аманд хортон шавж устгалын бодис цацаж, ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа. Тодруулбал, долдугаар сарын 4-8-нд утаат, үүргийн шүршигч багаж ашиглан, ойн хортон шавж болох шинэсний шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн эсрэг хор цацаж буй юм.

Хортон шавж устгалын бодисын сөрөг нөлөө харьцангуй бага ч биологийн хор учир бусад амьтанд ч мөн тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлнэ. Иймд тухайн хорыг цацах явцад салхины чигт аль болох байхгүй байх, 7-14 хоногийн хугацаанд зусландаа гарахгүй байхыг Нийслэлийн ногоон бүсийн Бэлх зусланг хариуцан ажиллаж буй байгаль хамгаалагч Ц.Батзаяа анхааруулж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.