Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»УБЕГ-ын албан тушаалтнууд эхнээсээ хахуулийн хэргээр ял шийтгүүлэв
Сонин хачин

УБЕГ-ын албан тушаалтнууд эхнээсээ хахуулийн хэргээр ял шийтгүүлэв

Эрхэм админBy Эрхэм админ11/08/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын бүртгэлийн байгууллагын албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн хэргийг АТГ-ынхан шалгаж, заримыг нь шүүхээр хэлэлцэн ял шийтгэжээ.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллаж байсан Б.Золзаяа нь УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын гадаадад зорчих эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдсон юм.

 

Тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарч байсан Т.Н гэх эмэгтэйд Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгохын тулд 110 000 төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Уг нь хууль журмаараа бол манай улсаас БНСУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж, паспорт авах хүсэлт гаргах ёстой байдаг. Гэвч УБЕГ-ын эрх бүхий албан тушаалтан байсан Б.Золзаяа хууль тогтоомжоор тогтоосон журам, зааврыг зөрчиж, итгэмжлэлгүй хүнд, дипломат төлөөлөгчийн газраар дамжуулалгүй паспорт гаргаж өгсөн юм байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2016 оны 126 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамд зааснаар Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт авах хүсэлтээ биечлэн гаргахаар заасныг зөрчин гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан аж. НПГ-аас Б.Золзаяад Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх уг хэргийг хэлэлцээд дээрх улсын бүртгэгч эмэгтэйд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 10.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр шүүх хурлаас өмнө дээрх бүртгэгч ажлаасаа нэг жилийн хугацаатай чөлөө авсан гэнэ. Гэм буруутайг нь шүүх тогтоосон албан тушаалтандаа УБЕГ-ынхан жилийн чөлөө өгсөн нь үнэн бол уг шийдвэрээ эргэж нэг харах ёстой болов уу.

УБЕГ-ын албан тушаалтнуудтай холбоотой өөр нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, хяналтын улсын байцаагч Д.Чинтулга нарыг өнгөрсөн есдүгээр сард хууль сахиулагчид саатуулан, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Нямдорж нь гадаад паспорт гаргах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн бүртгэлийн бичиг баримтыг шилжүүлэх зэрэг нэг бус удаагийн үйлдэлдээ хахууль авсныг хууль сахиулагчид тогтоосон аж.

Харин Д.Чинтулга нь энэ оны наймдугаар сард XI хорооллын нутаг дахь “Бон апитет” рестораны тусгай зочны өрөөнд иргэн Г.Цацралаас найман сая төгрөгийн хахууль авч, түүнийгээ Ж.Нямдоржид дамжуулан, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийг мөрдөгчид тогтоосон байна. Тиймээс Ж.Нямдорж, Д.Чинтулга нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ.

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.