Өнгөрсөн баасан гаригт монголд үйл ажиллагаагаа явуулдаг ихэнх дэлгүүр, худалдаа үйлчилгээний газрууд хямдрал зарлаж, иргэдийг багагүй хөл хөдөлгөөнд оруулсан.
Энэ жишгээр монголын нүүрийг тахалдаг гэгддэг Говь компани энэ сарын 11-нээс өнөөдрийг дуустал 4 хоногийн турш 4000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүндээ 40-60 хувийн хямдрал зарлаж байгаагаа мэдэгдсэн.
Гэтэл “Говь black Friday” гэх тус үйл ажиллагаа иргэдэд огт таалагдсангүй. Учир нь үйлчлүүлэгчид худалдан авсан бүтээгдэхүүнээ буцаах болон солиулах боломжгүй, хувцас солих өрөөг ашиглах боломжгүй гэх мэт.

Түүнчлэн, хямдралаар борлуулагдаж буй бараа бүтээгдэхүүн нь агуулахдаа хэдэн жил хадгалсан юм гэмээр өнгө, хийц, хэлбэр, загваргүй байсныг иргэд хэлж байна.


