Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар өөрийн цахим хуудаснаа хэрхэн сэтгэлээр унасан үедээ зоригжих талаар өөрийн цахим хуудаснаа зөвлөгөө мэдээлэл хүргэжээ.

Өнөөдөр нийслэлийн автозамын түгжрэл шүдний өвчин болоод байхад энэ сайдад иргэдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөхөөс өөр ажил олдоогүй бололтой.
2022 онд нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд төсвийн мөнгөнөөс 414 тэрбум төгрөг зарцуулсан талаар хотын дарга Д.Сумъяабазар тайлагнасан.
Ирэх онд 2023 онд мөн л 420 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Шинээр худалдан авах автобуснуудыг гааль, НӨАТ-аас чөлөөлнө, ажилчдаа автобусаар хүргэдэг ААН-д татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд танилцуулсан.
Харин ирэх оны 420 тэрбум төгрөгийг чухам юунд зарцуулах задаргааг Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар л мэддэг гэх.
Тэгэхээр яамгүй ч ажлын алба байгуулан ажиллах Ж.Сүхбаатар сайдын ирэх оны төсвийн багц 420 тэрбум төгрөг болоод байгаа юм.

