Шинэ жил болохтой холбоотойгоор зарим хамтлаг, дуучид түгжрэлийг туулахын тулд түргэний тэрэг, цагдаагийн автомашиныг түрээслэдэг гэх мэдээлэл сошиал хуудаснаа цацагдлаа.
Энэ талаар дуучин Д.Отгонжаргал өөрийн цахим хуудаснаа “…дуучдаас 3.5 сая ба түүнээс дээш үнээр дуулдаг дуучид шинэ жилээр нэг оройдоо 10 орчим тоглолтонд амжихын тулд цагдаагийн машин бас түргэний тэрэг 300-400 мянган төгрөгөөр түрээсэлдэг гээд би сая юу сонсчихвоо. Бурхан минь. Итгэхийг хүсэхгүй байна” хэмээн бичжээ.
Түүний ийнхүү бичсэн шалтгаан нь “түгжрэл”-ийн тодотголтой Ж.Сүхбаатар сайдын ЗГХЭГ-ын даргад өргөн барьсан Төрийн гурван өндөрлөг авто замд давуу эрх эдлэхгүй, ард түмэнтэйгээ адил тэгш эрхтэй зорчих талаарх хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэнтэй холбоотой аж.
Хэрвээ үнэхээр дуучин бүсгүйн бичсэн пост бодит бол, байгууллага хувь хүмүүс шинэ жилийн баяраар үнэтэй дуучин, уран бүтээлчдийг нэг өдөр олноор хөлсөлж дуулуулах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.
Хэн нэгэн үхэлтэй тэмцэлдэж түргэн тусламжаа хүлээн, амь насаа дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж байхад өндөр төлбөр тэдгээр дуучдад төлөн байж баярлаж цэнгэх хэрэг байна уу.


1 сэтгэгдэл
shine jil deer naad undur une hanshtai duuchdiig bitgii duuluulaarai!!!!!!!!
zuger l saihan hugjimee taviad oorsdoo duulj bujiglehed bolno shu deeeeee