Сүүлийн үед нэг нэгнийхээ дууг сольж дуулах “мода” нийтийн дуучид дотор дэлгэрээд байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ зохиогчийн эрхийн маргаан үүсгэдэг боловч үзэгч олон түмэнд нэг дууг олон дуучны хоолойгоор сонсох боломж олгож байна. 
Үүний нэг жишээ бол нэгэн үеийн дуучид болох Д.Найдандорж, Э.Чинбаяр нар юм. Тэд өөр өөрсдийн “Сэтгэл чамайг таньсан билүү дээ”, “Сэтгэлийн нандин” дуунуудыг сольж дуулсан юм.
Нэг нэгнийхээ дууг сольж дуулан хамтарсан тоглолт хийж хөдөө орон нутгаар тойрон тоглож байсан. Гэвч Дуучин Д.Найдандорж гэмтсэн учир аялан тоглолтоо зогсоосон байгаа билээ.
Яруу найрагч Н.Минжинсайханы шүлэг, ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн хөгжим “Сэтгэл чамайг таньсан билүү дээ” дууг хэн сайн дуулсанг мэргэн сонсогч та бүхэн өөр, өөрийн оюундаа тунгаана биз ээ.
Дуучин Э.Чинбаяр “Сэтгэл чамайг таньсан билүү дээ”
Дуучин Д.Найдандорж “Сэтгэл чамайг таньсан билүү дээ”
https://youtu.be/nX17ju1rV-Q
Б.Мөнхжаргал

