“Тютю” киногоор монголчуудад танигдсан жүжигчин М.Цэрэндолгор алдарт “Vogue” сэтгүүлийн хуудсыг чимээд удаагүй байгаа. ВОГ бол загварын алдартай сэтгүүл. Энд гарна гэдэг загвар өмсөгчдийн хувьд өндөр шалгуур, өндөр үнэ цэнэ.
Үүнээс өмнө тэрээр “Elite” болон Израйлийн хамгийн олон уншигчтай @thejerusalem_post style сэтгүүлийн хуудаснаа мөн уригдсан юм.
Москвагийн театр, урлагийн их сургуулийг амжилттай дүүргэсэн Цэдо эзэмшсэн мэргэжлээсээ илүү фото моделийн чиглэлээр түлхүү ажилладаг нь түүний фотогеничний төрх, хувь хүний авьяас, гоо үзэсгэлэнтэй нь холбоотой.
Тэрээр өнгөрсөн жил тансаг зэрэглэлийн гутал үйлдвэрлэгч брэнд “Christian Louboutin”-ы нүүр царайгаар мөн тодорч байсан билээ.
Мөн тэрээр Монголын нэрт хөгжмийн зохиолч Л.Балхжавын хүү Б.Билгүүний гэргий гэдгийг мэдэхгүй хүн ховор.
Б.Билгүүн Гадаад хэргийн яаманд ажилладаг бөгөөд өдгөө гэргий, охин хоёртойгоо Европт амьдарч буй бололтой.

