Монголын хип хопод “Old school” урсгалыг өөрийн “Give me justice” дуугаараа дахин авчирсан уран бүтээлч бол Реппер Pacrap юм. Шинэ залуу үеийн төлөөлөл тэрээр хэнээс ч хараат бус байж үг хэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг.
Монгол дахь 2Pac-ийн хамаатан хэмээн өөрийгөө тодорхойлсон тэрээр шүлэг яруу найрагт дуртай нэгэн болохоо батлах гэсэн шиг “Болор цом-40” наадмыг сонирхон сонсон суухдаа манай дуранд ийнхүү өртлөө.
Реппер болгон Р.Чойномоос үлгэр жишээ авдаг ч Pacrap шиг “Болор цомддог” реппер анх удаа харав.
“…Би үгээ хоёр төрлөөр бичдэг. Нэг бол сэдвээ бодож байгаад эхний хэдэн мөртийг нь буулгачихдаг. Тэгээд үгэндээ тохирсон ая олтлоо хүлээнэ. Аливаа зүйлд эгзэг нь таардаг мөч байдаг шүү дээ. Нөгөөх нь ая сонсоод тухайн аяныхаа мөн чанарыг нь ойлгочихвол сэдэв нь тодорхой болчихдог. Өөрөөр хэлбэл, аян дотроо сэдэв нь агуулагддаг. Хааяа гадуур алхаж явахав ганц нэг мөр орж ирэхээр утсан дээрээ тэмдэглээд авчихдаг. Надад үг бичих онгод гэдэг зүйл нь байдаг юм шиг байгаа юм. “Рашаантын 18” дууны эхний бадгийг өглөө машинаа халаах зуур бичсэн. Би ер нь бичвэртээ дахин засвар оруулдаггүй. Надад Бавуугийн Лхагвасүрэн агсны хэлсэн “Онгод гэдэг бодсон бодол ханах цэг юм. Онгод бол ханасан бодол, бичих хүсэл хоёрын уулзвар” гэдэг үг надад их таалагддаг.” хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг.

Б.Мөнхжаргал

