Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Увс аймгийн Засаг даргыг хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон хэрэгт шалгаж дуусав
Гэмт хэрэг

Увс аймгийн Засаг даргыг хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон хэрэгт шалгаж дуусав

Эрхэм админBy Эрхэм админ12/01/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Орон нутгийн 2020 оны сонгуулийн үр дүнд Увс аймгийн ИТХ-д АН болон МАН ойролцоо суудал авсан. Ингээд АН-ынхан нь бие даагчидтайгаа нийлэн тус аймгийг удирдах болсон юм. Улмаар Увс аймгийн Засаг даргаар тус аймгийн I сургуульд физикийн багшаар ажиллаж байсан, ИТХ-ын дарга асан Ч.Чимэдийг томилсон. Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд түүнийг батламжлахаас татгалзсан ч хоёр дахь удаагаа нэрийг нь илгээснээр хүлээн зөвшөөрсөн удаатай. Тэгвэл тус аймгийн ИТХ дахь сөрөг хүчнийхэн нь Засаг даргыгаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар хандсан аж. Тус газрынхан Ч.Чимэдэд холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ. Тэрбээр өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа, үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон байна. Уг газрыг аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй атлаа ойр тойрныхоо хүмүүст эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр хууль сахиулах байгууллагынханд шалгуулжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.