Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

    07/26/2026

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Английн Ерөнхий сайд асны дүүг залилсан “Засагчандмань майнз”-ынхныг шүүхэд шилжүүлэв
Папарацци

Английн Ерөнхий сайд асны дүүг залилсан “Засагчандмань майнз”-ынхныг шүүхэд шилжүүлэв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/02/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны дүү Макс Жонсон хэмээх гадаадын хөрөнгө оруулагчийг залилан мэхэлж их хэмжээний ам.долларыг нь луйвардсан хэрэгт холбогдоод буй “Засагчандмань майнз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, “Баянконстракшн” компанийн захирал Т.Эрдэнэбатхаан, ерөнхий нягтлан бодогч А.Цэнд-Аюуш нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Энэ хоёр хүнийг “Засагчандмань майнз” ХХК-ийн ерөнхий захирал, хэрэгт шалгуулж байхдаа хил даван зугтаж АНУ-ын Чикаго хотод амьдарч буй Д.Буянтогтохтой хамтран тус компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, үйлдвэр шинээр барих, зам тавих, тээвэрлэлт, холбоо харилцааг сайжруулах, ашиглалтын талбайг нэмэгдүүлнэ хэмээн Малайзад бүртгэлтэй “Жи Ар Эф Парагон Малайз лимитед” компанитай хүчинтэй байх хугацаа нь дууссан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалсан. Мөн “Засагчандмань” болон “Засагчандмань майнз” ХХК-ийн хувьцаа, хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ, Зээлдүүлэгчдийн зэрэглэл тогтоох, Хөрвөх өрийн бичиг баталгаажуулах зэрэг 19 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ байгуулсан. Улмаар Хөрвөх өрийн бичиг баталгаажуулах гэрээний дагуу Хувьцаагаар хөрвөх өрийн бичиг баталгаажуулах гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, “Жи Ар Эф Парагон Малайз лимитед” компаниас “Голомт”, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн банкны данснуудаар 17.8 сая гаруй ам.доллар “Засагчандмань майнз” компанийнхаа дансаар шилжүүлэн авч залилсан гэж буруутгасан юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Жи Ар Эф Парагон Малайз лимитед” компаниас 19 сая ам.доллар шилжүүлсэн бөгөөд банкны хураамж зэргийг нь төлснөөр 17 сая 870 мянган ам.долларыг “Засагчандмань майнз” -ынхан хүлээн авсан гэдгийг шинжээчид дүгнэсэн гэнэ.
НПГ-аас Т.Эрдэнэбатхаан, А.Цэнд-Аюуш нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн аж. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өчигдөр хүлээн авсан бөгөөд хараахан шүүгчид хуваарилаагүй байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Чулуунчимэг экс найз залуу Д.Цэрэнтогтохын талаар дуугүй байсан бүхнээ дэлгэв

07/26/2026

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.