Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Т.Мөнхбаяр шоронгоос Улсын Дээд шүүхэд нөлөөлж байна уу
Папарацци

Т.Мөнхбаяр шоронгоос Улсын Дээд шүүхэд нөлөөлж байна уу

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/14/2022Шинэчилсэн:12/14/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Х.Баттулгын талын Ардчилсан намынхан өнгөрсөн сарын 17-нд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Төмөрийн Мөнхбаярыг намынхаа Үндэсний бодлогын хорооны даргаар томилсон билээ. Улмаар түүнийг АН-ын дараагийн дарга томилогдох хүртэл тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх хүсэлт Улсын дээд шүүхэд хүргүүлсэн юм.

Уг хүсэлтийг нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэхээр товлоод байгаа. Үүнтэй холбогдуулан нөгөө талын АН-ын дарга С.Эрдэнэ ч, хүсэлт гаргагч талын АН-ын дарга Х.Баттулга, хоёр талын ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нарын гаргасан хүсэлт, тайлбарууд ч гаргасныг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Гэвч Үндэсний бодлогын хорооны дарга албан тушаалд томилогдсон Т.Мөнхбаяр нь өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Учир нь, түүнийг нүүрсний хулгайн гэх хэрэгтэй хамааралтайгаар, “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал байхдаа бусдаас олон тэрбум төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутган өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл Т.Мөнхбаяр нь хорих ангиас Улсын дээд шүүхэд нөлөөлөхөөр завдаж байгаа бололтой. Тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, Гавьяат хуульч нэгэнд хандан Улсын дээд шүүхийн нэр бүхий таван шүүгчид нөлөөлж өгөхийг хүссэн гэх мэдээлэл байна. Тухайн Гавьяат хууль ч хүсэлтийг нь хүлээж авсан гэдгээ илэрхийлсэн сурагтай.
Аль ч шатны шүүх хараат бусаар, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хэрэв Улсын дээд шүүхийн нийт шүүгч Т.Мөнхбаярыг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэсэн тохиолдолд тухайн гавьяат хуульчийн нөлөөнд автсан гэж үзэж болох нь.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.