Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Хурдны зам” компанийн захирлыг нь дөрвөн сая, нягтлан бодогчийг нь нэг сая төгрөгөөр торгох ял оноосон байна
Папарацци

“Хурдны зам” компанийн захирлыг нь дөрвөн сая, нягтлан бодогчийг нь нэг сая төгрөгөөр торгох ял оноосон байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/16/2022Шинэчилсэн:12/16/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хан талст”, “Хурдны зам” зэрэг компанийг үүсгэн байгуулж, эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлсэн, Гавьяат барилгачин Ш.Бат-Энхийг их хэмжээний татвараас зайлсхийсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх тогтоол Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баталлаа.

Түүнийг нягтлан бодогч Г.Бямбасүрэнгийн хамтаар аж ахуйн нэгжүүдээс бараа худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган хууль сахиулах байгууллагынхан шалгасан юм. Тэд НӨАТ-ын хоосон бичилттэй хуурамч падаан авч, түүнийгээ татварын байгууллагад тайлагнан гурван тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн аж. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 18.3-1 дэх хэсгийн “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Шүүхээс Ш.Бат-Энх, Г.Бямбасүрэн нарыг нэр бүхий компаниудаас эд хөрөнгө, бараа, үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч санхүүгийн баримтууд бүрдүүлэн Татварын ерөнхий газрын нэгдсэн санд бүртгүүлж, гурван тэрбум 95 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэжээ.

Улмаар захирлыг нь дөрвөн сая, нягтлан бодогчийг нь нэг сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Мөн улсад учирсан гурван тэрбум гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлээд байсан Ш.Бат-Энхийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр болсон аж.

Ш.Бат-Энхийн тухайд “Хан талст” ХХК-ийн эзэн гэдгээр нь хүмүүс мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тухайн компани наран шарлагын газар байгуулахаар үүсгэсэн тогтоол усанд нь 2020 оны тавдугаар сард дөрвөн хүүхэд осолдсон дуулианд холбогдсон компанийг үүсгэн байгуулагч билээ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.