Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хотын дарга Д.Сумъяабазар сүрдүүлэгт оржээ
Папарацци

Хотын дарга Д.Сумъяабазар сүрдүүлэгт оржээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/21/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийгэм, улс төрийн байдал ээдрээтэй байгаа энэ цаг үед Хотын дарга Д.Сумъяабазар нам гүм амьдарч байсан.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн хугацаанд их хэмжээний мөнгөний сүрдүүлэгт оржээ.

Энэ тухайгаа “Ариунбат Эрдэнэцогт гэдэг нэртэй 91913713 дугаартай хүн, Viber ашиглан надаас 1 тэрбум 250 сая төгрөг нэхэж, сүрдүүлжээ. Хогны хар уутанд дээрх мөнгийг хийгээд, Хөрөнгийн биржийн урд талын хогийн саванд хүнээр хийлгэ гэжээ. Хэрэв намайг түүнд мөнгө өгөхгүй бол Хятад хүмүүстэй авлигын хэлцэл хийж байгаа баримтыг дэлгэнэ гэнэ. Тэр баримтад нь Тавантолгой компанийн дэд захирал асан У.Цогтбаярын хятадуудтай уулзсан уулзалтын яриа бичлэг байгаа бололтой юм.

Хэтэрхий их action кино үзсэн нөхөрт инээд ч хүрэх шиг, уур ч хүрэх шиг. Гэхдээ инээд хүрэхээсээ илүү уур хүрсэн учраас энэ талаар та бүхэнтэй хуваалцангаа сүрдүүлгийнх нь хариуг өгчихье гэж бодлоо.

1. Авлигын гэмт хэрэгтэй холбоотой ноцтой баримт байгаа юм бол тэрийгээ надад зарах биш АТГ-т хүргэж өг. Эх орныхоо төлөө, хулгайч нартай тэмцэх бодит үйлдэл болно. Битгий ийм амин хувиа хичээсэн бай. Харин гүтгэж доромжлох гэж байгаа бол хуулийн байгууллагад хандана гэдгээ хэлье. Чиний энэ үйлдэл эрүүгийн ноцтой гэмт хэрэг шүү.

2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Эрдэнэс тавантолгой компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх зүйн боломж байдаггүй. Компани дотоод засаглалаараа бүх асуудлаа шийдээд явдаг тогтолцоотой. Салбарын сайд зөвхөн бодлого гаргаж ажилладаг.

3. Нүүрсний хулгайд оролцох нь битгий хэл эсэргээрээ УУХҮ-ийн сайд байхдаа Тавантолгой компанийн IPO-г олон улсын зах зээлд гаргаж, олон улсын мэргэжлийн багийн хяналтыг тогтоож, одоо үүсээд байгаа нүүрсний хулгайг тэр үед таслан зогсоох гэж оролдоод дийлээгүй. Тухайн үед маш их ашиг сонирхол үүний ард нуугдаж, гадаад дотоодгүй IPO гаргахын эсрэг ажиллаж байна гэж мөн ч их ярьж, мэдэгдэл хийж байлаа. Нийгмийн анхаарлыг татаж чадаагүй юм. Хэрэв тэр үед олон нийт энэ асуудалд анхаарлаа хандуулж, шийдвэр гаргах түвшин нөлөөлж чадсан бол өнөөдрийн эдийн засгийн хямрал манай улсад нүүрлэхгүй байсан юм.

4. “Уурхай л юм чинь ашигтай байж таарна” гэж харддаг шиг “сайд байсан л юм чинь оролцоотой байж таараа” гэж хардах хэрэггүй. Надад битгий хэл миний ойрын хүмүүс дунд нүүрстэй холбоотой бизнес эрхэлдэг нэг ч хүн байхгүйг хариуцлагатайгаар хэлье.

5. Монгол Улсын ирээдүйн боломжийг хулгайлсан нүүрсний гэх тодотголтой хэрэг, түргэн шуурхай, үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байгаа. Тиймдээ ч үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн эрхийг хангахын тулд хуулийн хүрээнд дэмжиж ажиллахыг хичээж байгаа.

6. Ариунбат Эрдэнэцогт гэх нөхрийн энэ сүрдүүлгийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа үүгээр мэдэгдье” хэмээн цахим хуудаснаа онцолжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.