Шинэ он, шинэ сарын мэндийг уншигч та бүхэндээ хүргэж байна. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын ордуудын зурхайг хүргэж байна.

Хонь
Энэ сарын эхэн үед хэрэгжүүлж буй төслийнхөө төсвийг хэтрүүлэхгүй байхад анхаар. Хувийн болон албаны ажлаа нэгэн зэрэг амжуулах нь таны тэсвэр хатуужлыг шалгах болно. Хууль эрх зүйн асуудал таны сэтгэл санааг зовоож болзошгүй. Өөрчилж чадахгүй зүйлийнхээ талаар хэт их бодох хэрэггүй. Хариуцлагатай холбоотой асуудалд мэргэжлийн хандлага хэрэгтэй болно. Архи, согтууруулах ундаа, хурц тостой хүнсний зүйл хэрэглэх хэрэггүй. Хэрүүл маргаан гарвал сунжрах магадлалтай тул эвээр засан залруулахыг хичээ. Хайрын харилцаанд үл ойлголцолд үүсэж болзошгүй. Энэ сарын дунд үед бусдыг итгэн үнэмшүүлэх чадвар, зөн билэг нэмэгдэнэ. Холоос ойрд уулзаагүй найз нөхөд холбоо барьж сонирхолтой мэдээ сонсгоно. Эрүүл мэндээ анхаарч яаралтай эмчилгээг хойшлуулж болохгүй. Бие махбодоо чийрэгжүүлэх дасгал хийх нь эрүүл мэндээ тогтворжуулах суурь үндэс болно. Гадуур гарахдаа дулаан хувцасла. Мөнгөний зарцуулалтад сайн анхаарахгүй бол дэмий зарлага гарна. Од эрхэс тодорхойгүй нөлөө үзүүлсэн ч таны дотоод эрч хүч дажгүй байна. Сарын сүүл рүү хойшилсон үүрэг даалгавруудыг хурдан хугацаанд биелүүлэх хэрэгтэй болно. Зарим мэдрэмжээс болж сэтгэл санаа сайнгүй байна. Зарим хүмүүсийн санхүүгийн боломж хэт үрэлгэн байдлаас болж хямралд орох магадлалтай байна. Санхүүгийн байдал тийм найдвартай биш байх тул олсон мөнгөө үрэх гэж яарах хэрэггүй. Санхүүгийн байдал тогтворжих хүртэл үнэтэй худалдан авалтаа хойшлуул. Сурч мэдэх, аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх зэргээр өөрийгөө завгүй байлга.
Үхэр
Энэ сарын эхэн үед албаны үүрэг даалгавар хувийн асуудалтай зөрчилдөнө. Хувийн асуудлаа гэртээ үлдээж мэргэжлийн ажилдаа төвлөр. Чухал мэдээлэл олж авснаар та хэрэгтэй өөрчлөлтүүдийг хийж эхлэх болно. Дарга удирдлагын зүгээс буруу шийдвэрүүд гарах магадлалтай тул үнэн байдлыг нүүрэн дээр нь зоригтой илчил. Гэхдээ эрч хүч сулавтар байгаа тул биеэ бодож тайван ажиллахыг зөвлөе. Эрсдэлтэй спортоор хичээллэх бол анхааралтай бай. Хууль бус саналаас болгоомжил. Сарын дунд үед олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, өөрийн хүчин чармайлтыг ил гарга. Хувийн амьдралд зарим өөрчлөлт хийх шаардлага гарна. Ганц бие хүмүүсийн амьдралд өөрчлөлт орж магадгүй. Архаг өвчин хүндрэх магадлалтай. Эрүүл мэндээ анхаар. Ачааллаа зохицуулж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахын тулд зарим ажлыг найдвартай хүнд даатгах хэрэгтэй. Хайхрамжгүй зан, өөртөө итгэхгүй байдлаас болж зарим үед азгүйдэж мэднэ. Өөрт тохиолдох учралд хариу үйлдлээ хэрхэн хийх вэ гэдгээ маш хурдан хугацаанд шийдэх хэрэгтэй болно. Гадаад худалдааны асуудал энэ үед шийдэгдсэнээр таны мөнгө санхүүг арвижуулах болно. Боломжийг олдвол сайхан аяллаар явах хэрэгтэй. Энэ нь амьдралыг тань буцаад сэргээх болно. Сарын сүүл рүү залуу хүмүүс мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлээс холуур яв. Од эрхсийн хөдөлгөөн таны санхүү тооцоо, эд хөрөнгийг хяналтад байлгах дохио өгч байна. Хэт өөдрөг үзэл таны бэлэн мөнгийг хормын төдийд хийсгэж болзошгүй. Таны ухаалаг шийдвэр гаргах эсэхээс хамаарч ирээдүйтэй гэж тооцсон ажил хэргийн эхлэл зөв тавигдах эсвэл буруу тийш эргэх эсэх нь хамаарна. Ганц бие эрчүүд зүрх сэтгэлийнхээ хайрыг олж магадгүй. Сайхан үзэмж заримдаа нүд л хуурдаг ч сэтгэлээ барьж чадахгүй бололтой.
Ихэр
Энэ сарын эхээр ажил амьдрал нь асуудалтай байгаа сайн найздаа туслах хэрэгтэй байж магадгүй. Бусдад зовлон бэрхшээлээ ярих боломж олго. Бясалгал залбирал үйлдэн, өөрийгөө сэргээхэд тохиромжтой цаг. Эрүүл мэндээ анхаар. Даарснаас болж хууч өвчин сэдрэх, амьсгалын замын өвчин тусах магадлалтай. Дулаан хувцаслан, халуун хоол унд хэрэглэ. Хувийн эсвэл гаднын нөлөөнд хэт автах хэрэггүй. Хайртай хүнийхээ зүрхэнд шарх үүсгэх үг хэлэхээс болгоомжил. Сарын дунд үед хайрын харилцаа сайжрах боловч шинэ адал явдлаас болгоомжлох хэрэгтэй. Од эрхэс сэтгэл хөдлөлд нөлөөлөх тул эргэлзээ төрүүлэм харилцаанаас зайлсхий. Эрсдэлтэй мөрийтэй тоглоомоос хол байж, олсон мөнгөө дэмий зүйлд бүү үр. Уран бүтээлч хүмүүст таатай. Мөн хувиараа бизнес эрхлэгч хүмүүс ашигтай гэрээ хэлэлцээр хийж, үр дүнтэй тохиролцоонд хүрнэ. Орлого олох боломж олдсоноор ажил амьдралаа зохицуулахад амар байна. Гэхдээ хүмүүс дэлгүүр хэсэх гэж байгаа бол хэрэггүй гэж зөвлөж байна. Албан тушаал дэвших, санхүүгийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах зэрэг зорилготой хүмүүс хувийн амбицаа дарж, тэвчээртэй байвал амжилт гаргана гэж од эрхэс амлаж байна. Энэ сарын сүүл рүү ажил төрөлдөө ухаалаг бус, эмх цэгцгүй хандвал алдаа гарч магадгүй. Хувийн амьдралаа их ажлын хажуугаар орхигдуулах юм бол энэ нь дараа нь танд багагүй төвөг удна. Хайхрамжгүй байдал уур амьсгалыг бүрхэг болгох магадгүй байна. Ямар нэг хууль эрх зүйтэй холбоотой, маргаантай үйл ажиллагаанд оролцож байгаа хүмүүс мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Дээд шатны удирдлагын бүдүүлэг, соёлгүй харилцаанд тэр дор нь хариу өгөх гэж оролдсоны хэрэггүй.
Мэлхий
Энэ сарын эхээр амьдралын эрч хүч буурах тул биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд муу нөлөө үзүүлнэ. Мэргэжлийн ажлаараа сурах болон албан томилолтоор гадаад явах зэрэг сонирхолтой санал хүлээн авна. Өөрөөсөө бүх зүйлийг төгс хийдэг байхыг шаардах хэрэггүй. Тусламж хэрэгтэй бол мэргэжлийн зөвлөхөд найдаж сур. Сарын дунд үед од эрхэс таны амьдралд өөрчлөлт гарахад нөлөөлж байна. Зарим хүмүүс ажлаа эсвэл сургуулиа өөрчлөхөөр шийдэх бололтой. Зарим тодорхойгүй ажлын хуваарьтаа өөрчлөлт хий. Санхүүгийн зарцуулалтдаа өөрчлөлт хийх шаардлага гарна. Эргэн тойронд тухгүй мэдрэмж төрж байвал шийдвэр гаргахын өмнө сайтар бодохыг зөвлөж байна. Бурханд залбирч, тайвшрах бясалгал хийвэл танд эрч хүч аажмаар эргэн ирнэ. Эрүүл мэндээ анхаар. Хэт ачаалалтай ажлаа зохицуулж гарын дор ажлаа амжуулан, цагийг аль болох тайван өнгөрөөхийг хичээ. Хайр дурлалын харилцаанд гэрэл цацарна. Сэтгэлийнхээ онцгой мэдрэмжийг хайртай хүмүүстэйгээ хуваалц. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрах болно. Сарын сүүл рүү эерэг уур амьсгал ноёлох үеийн боломжийг ашиглан та завгүй ажиллах хэрэгтэй байх. Залуу хүмүүс хөнгөн сээтгэнэлд автана. Хайр дурлалын харьцаа бат бөх бус байх тул сэтгэл зүрхээ илүү чагна. болно. Хуурамч учралд толгой эргэвэл гэр бүлтэй хүмүүсийн хувьд хар дарсан зүүд болно гэдгийг анхаар. Амьдралын эрч хүч болон бүтээлч чадвар өсөн нэмэгдэнэ. Од эрхсийн нөлөө ажлаа шинэчлэх болон өөр салбарт ч амжилт гаргах боломж олгоно.
Арслан
Энэ сарын эхээр од эрхсийн хүчин зүйл таныг уран бүтээлийн ажил эрхлэхэд урам зориг өгөх болно. Олны анхаарлыг татсан томоохон бүтээл хийх болно. Өөрийн хувийн орон зайгаа хамгаалахыг хүсэж байгаа бол аливаа зүйлийн учир шалтгааныг сайн ол. Сэтгэлийн амар тайван байдлыг олж авахын тулд өөрт оногдсон үүрэг даалгавар болон бусдад өгсөн амлалтаа биелүүлсэн эсэхээ шалга. Эрүүл мэндийн байдал таагүй мэдрэмжтэй байгаа бол энгийн амьсгалын дасгалаас эхлээд нарийн йог бясалгал зэргийг хийх шаардлагатай. Сарын дундуур хов жив, дэмий сул яриа нь таны хэн нэгнийг ойлгоход саад болох байх. Яаран дүгнэлт гаргах, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах хэрэггүй. Гэрээ хэлэлцээр хийх хүмүүс ачаалал ихтэй байна. Ямар нэг дутуу эсвэл хойшлуулсан ажлууд таныг шахна. Гэр орны асуудлаас холуур байхыг хичээх боловч зарим үл ойлголцол таныг таагүй байдалд оруулна. Ямар нэг тодорхойгүй мэдээг тайван хүлээж ав. Ямар ч нөхцөл байдалд уян хатан бай. Бусад хүмүүсийг туслалцаа хүсэх үед эелдэг бай. Таны хийх үүрэгт ажил биш байсан ч сэтгэлээрээ ажиллах нь аливаа зүйлийг зөв зүйтэй болгох түлхүүр болно. Томоохон төсөлд оролцох боломж олдоно. Сарын сүүл рүү гэнэтийн үйл явдал мэдрэгдэж болзошгүй. Амьдралын эрч хүч дээшлэх болно. Уран бүтээл туурвих чадвар нэмэгдэнэ. Хувийн ажил болон албан хариуцлага хоорондоо харшсанаас болж дарамт нэмэгдэнэ. Мөнгө санхүүгийн маргаантай асуудал таныг мухардалд хүргэж болзошгүй. Эрч хүчээ зөв ашиглахыг хичээ. Ялихгүй жижиг зүйлд эрч хүчээ үрж болохгүй. Ялангуяа хэрэггүй хэрүүл маргаанд бүү оролц.
Охин
Энэ сарын эхээр од эрхэс ойлгомжгүй байдал танд авчирч магадгүй. Үйл явдлын өрнөл сэтгэл түгшээсэн уур амьсгал авчрах ба хамт ажилладаг хүмүүстэй үл ойлголцол үүсэх болно. Бизнес эрхлэгч нар сэтгэл хөдлөлд автаж болзошгүй. Түншүүд болон худалдан авагч нартайгаа тохиролцохдоо илүү болгоомжтой бай. Олон хүн оролцох нийтийн арга хэмжээнд оролцох хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахыг зөвлөе. Энэ сарын дундуур хайрын харилцаанд гарсан таагүй байдал эрүүл мэндийг доройтуулна. Сэтгэл санаагаа аль болох эерэг бодолтой байлга. Халуун дулаан гэр бүл танд хамгийн сайн дэмжлэг өгч чадна. Дархлаагаа сайжруулах биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэ. Амьдралын эрч хүч бага байх нь таны ажиллах чадварт нөлөөлнө. Сэтгэл санаа тавгүйтэх тул ажилдаа дутагдал гаргах, түншээ буруу сонгох зэрэг таагүй байдал гарч болзошгүй. Сарын сүүл рүү алсын газраас сонирхолтой мэдээлэл ирнэ. Өөрийн дуртай, авьяасаа илэрхийлсэн зүйлийг турших нь сайхан байхаас гадна олон шинэ санаа орж ирэх болно. Хөрөнгө мөнгөний асуудалд орсон бол санхүүгийн мэргэжлийн болон танай салбарт амжилттай ажиллаж сайн таньдаг хүмүүсээс зөвлөгөө ав. Ямар нэг тооцоо судалгаан дээр ажиллахдаа баталгаатай мэдээлэл олж, сайн хянахгүй бол мэргэжилдээ хэчнээн чадвартай, туршлагатай хүн байсан ч алдах магадлалтай байна. Эрүүл мэндээ анхаарч хэт их ачаалал авалгүй, биеэ гамнаарай. Гэр бүлийн харилцаа болон ажил төрөлд урьдчилан тааварлаагүй олон асуудал гарах бөгөөд энэ бүхэн таны хяналтыг шалгах болно.
Жинлүүр
Энэ сарын эхээр ажил дээрээ таагүй уур амьсгал зонхилох тул танаас нэлээд тэвчээр шаардана. Бусадтай маргалдаж магадгүй учир сэтгэл зүйгээ бэлэн байлга. Хүн бүртэй таарамжтай байхад хэцүү бөгөөд бусдад таалагдах гэж оролдоод ч хэрэггүй. Бясалгал тайвшралын хүчээр та биеийн эрүүл мэнд болон оюун бодлын цэгцтэй байдлаа хадгалж чадна. Энэ үед өмнө байдгаасаа илүү мэдрэмтгий байх боловч аль болох үйл явдлыг урсгалаар нь байлгах нь эерэг үр дагавар авчирна. Сарын дунд үед амьдралын эрч хүч буурч, биеийн эрүүл мэнд суларна. Иймээс чухал дүгнэлт хийх, гол асуудлаа шийдэх зэрэгт тохиромжгүй. Аар саар зүйлээс болж хийж гүйцэтгэх ажилд саад учирна. Хэт зугаа цэнгэл хөөвөл хувийн амьдралд цав гарна. Од эрхэс гэнэтийн танилаас болгоомжлохыг сануулж байна. Холимог хандлага давамгайлах тул өөрийн сайн хийж чаддаг ажлаа л барьж авахыг од эрхэс зөвлөж байна. Олон ажлаа нэгэн зэрэг барьж авах нь алдаа болно. Эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Эрдмийн зэрэг горилж буй судалгааны ажилтай хүмүүс сонирхолтой нээлт хийнэ. Мөн технологийн нарийн мэргэжлийн ажилтнууд үр бүтээлтэй ажиллах болно. Сарын сүүл рүү шийдвэрлээгүй удсан асуудалд хамаг хүч, цагаа заваа зарцуулах хэрэгтэй болно. Нэмэлт ажил ачааллаар шахаж, илүү зардал бий болгоно. Ойрын хүмүүстэйгээ үл ойлголцсоноос болж маргах магадлалтай. Хайр дурлалын харилцаа нэлээд таагүй байх бололтой. Таны амьдралд сөргөөр нөлөөлж болох гаднын нөлөө их байна. Та аливаа асуудалд баримттай, ул суурьтай хандахыг зорих хэрэгтэй. Эрүүл мэндээ анхаараагүйгээс хямралд орж мэднэ. Иймд жижиг зүйлд санаа зовж, сэтгэлээ хямраахгүйг хичээ. Гоё сайхан, гял цал юм худалдан авч, мөнгөө үрэхгүйг хичээ. Боломжтой бол гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал тавьж, цаг зав гарга. Сайн гэр бүл ямар ч үед хөл дээрээ бат зогсох тулгуур болно.
Хилэнц
Энэ сарын эхээр од эрхсийн нөлөөг ашиглан өөрийн төсөөлөн бодох болон туурвин бүтээх чадвартаа анхаарлаа хандуулснаар олон зүйлийг хийх боломжтой болно. Хэрвээ та амьдралдаа томоохон өөрчлөлт хийхээр шийдсэн бол ажилладаг салбарт өөрийнхөө мэдлэг туршлагыг бусдад харуул. Ажил хэрэгт гэнэтийн мэдээ ирэх нь таныг төлөвлөсөн ажлаа дахиж эргэж харахад хүргэнэ. Дарга удирдлагуудад үүнийг сайн ойлгуулахгүй бол хийсэн ажлаа дахин хийхэд хүрнэ. Аз туршсан үйлдэл хийж болохгүй. Өөртөө зарим үед хэт өндөр шаардлага бүү тавь. Хувийн амьдралд ямар нэгэн алдаа нь буруу ойлголцол үүсгэх тул урьдчилан сэргийл. Сарын дунд үед од эрхэс таны мэдрэмжийг нэмнэ. Та өөрийнхөө зөн билигт итгэ. Ажигч гярхай байж, анхаарал татаж байгаа ажлыг залхууралгүй хийж гүйцээх юм бол танд асуудал үүсэхгүй. Чухал санхүүгийн шийдвэр гаргахаас зайлсхий. Шинэ зүйлд суралцах, ур чадвараа дээшлүүлэхэд тохиромжтой байх болно. Хамт олондоо нэр хүндтэй хүмүүс улс төрийн бүлэглэл эсвэл сайн дурын байгууллагад нөлөөтэй болох алхам хийх хэрэгтэй байж магадгүй. Сарын сүүл рүү уран бүтээлч хүмүүс онгод хийморьтой байна. Ажил дээр асуудалтай гарвал харилцан буулт хийхийг хичээ. Ямар нэг тэмцээн өрсөлдөөнд оролцох бол хэт их хүчлэх хэрэггүй. Хайртай хосууд харилцаа холбоогоо сайжруулж чадах бол ганц бие хүмүүс ч өөртөө тохирохуйц хүнтэй учирна.
Нум
Энэ сарын эхээр таныг гомдоосон хүнийг уучлах, өөрийн алдааг ухамсарлахад тохиромжтой үе. Нигүүлсэнгүй сэтгэл гарган, бусдад тусал. Од эрхсийн өгөх боломжууд таныг таагүй байдлаас гарахад тусална. Хосуудын хайр сэтгэлийн холбоо бат бэх байх магадлал өндөр байна. Гэхдээ гэр бүлийн амьдралд гэнэтийн өөрчлөлт орно. Тэвчээртэй байхгүй бол санхүүгийн асуудал хүндрэх болно. Чухал ажил эхлэх гэж буй бизнес эрхлэгч хөрөнгө оруулалт зээл авах боломжоо алдахаас урьдчилан сэргийл. Сарын дунд үед ганц бие хүмүүс бүтэлгүй дурлалаас болж шанална. Харин ахмад настай нумынхан даралт ихсэх, зүрх судасны өвчлөл хүндрэх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийл. Ойр дотнын найз нөхөд санхүүгийн дэмжлэг хүсэх бололтой. Санхүүгийн нөхцөл байдал, тулгарсан асуудлаа бодит чармайлтын үр дүнд зохицуулж чадах болно. Гэхдээ өгөөмөр чиг хандлагатай байгаагаас мөнгөө хэтрүүлэн үрэх болно. Зугаа цэнгэлд зориулж хэтэрхий ихийг үрснийхээ дараа гэмшсэнээс эхлээд үр дагаврыг нь сайтар тунгаа. Сарын сүүл рүү харилцах чадвар сул байгаа тул танд итгэдэг хүмүүсийнхээ итгэлийг алдахаас болгоомжлохыг одод зөвлөж байна. Таны авьяас ур чадварыг сорьсон сорилтод орох магадлал өндөр үе. Өөрийн эерэг энерги, эрч хүчээ дэмий зүйлд сарниахгүй бол бүх зүйл сайхан байх болно. Гэр бүлтэй болон ахимаг насны хүмүүсийн хувьд янаг амрагийн адал явдал үл ойлголцолд оруулах магадлалтай. Ганц бие хүмүүс гунигт ганцаардлаас болж зуурдын учралд яарна.
Матар
Энэ сарын эхээр өөр ажил хайж байсан хүмүүс ажлын санал хүлээн авч магадгүй. Шинэ газар орох хүмүүс сайн хичээж, удирдлагатай зөв харьцвал байр сууриа хурдан олно. Од эрхсийн зарим хандлага танд ойлгомжгүй дохио илгээсэн ч өөрийн мөрөөдлийг бүү алдаарай. Эрүүл мэнд бага зэрэг асуудалд орно. Хянамгай байж, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Санхүүгийн асуудад болгоомжтой бай. Хэрэггүй зардал гарах магадлал байна. Сарын дунд үед бодол санаа хийсвэр ертөнцөөр аялах тул та мөрөөдөлдөө дарагдах болно. Ганц бие хүмүүс олон нийтийн арга хэмжээнээс хайраа олж магадгүй. Шинэ адал явдал таны толгойг эргүүлэх болно. Таны нэр хүндэд халтай зүйл болж мэднэ. Хов жив хөөцөлдөх хэрэггүй. Ажлын ачаалал ихтэй хүмүүс мэдрэлийн ядаргаанд орох магадлал өндөр байна. Ажлын алжаалаа тайлах хэрэгтэй. Ихэнх цагийг толгой өөд татахгүй ажилладаг хүмүүс чөлөөт цаг гаргаж үр дүнтэй амрах төлөвлөгөө гарга. Богино хэмжээний аялалд гарвал сэтгэл сэргэж, маш сайхан үйл явдал тохионо. Сарын сүүл рүү таны хүрээлэлд нууц харилцаа холбоо тогтооно. Энэ нь хувийн ч эсвэл мэргэжлийн ч шинж чанартай байж болно. Мэдээлэл сайтай байвал түншүүд, хамт олноос гадна өрсөлдөгч нар ч таныг үнэлнэ. Танилцсан чухал хүмүүстэйгээ эргээд харилцаа холбоогоо лавшруулах алхам хийгээрэй. Та анхаарал гол зорилгодоо төвлөрснөөр, өөрийн ажилладаг салбартаа амжилт олж чадна. Хэрэв шийдэгдээгүй харилцаа таныг үргэлжлүүлэн залхаах юм бол мэргэжлийн туршлагатай хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Хуучин өрөө төлөх эсвэл тусламж хэрэгтэй хүнд туслахад бэлэн бай.
Хумх
Энэ сарын эхэн үед нарийн мэргэжлийн хүмүүст гадаад улсад суралцах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж олдоно. Албан тушаал дэвших боломжийг алдалгүй ашигла. Хайр дурлалдаа анхаарал хандуул. Таатай нөхцөлд хайртай хүнтэйгээ хамт цагийг өнгөрөөх нь үр дүнтэй үйлдэл байна. Ажил болон гэр орныхоо асуудлыг зэрэг амжуулах нь ихэнхдээ хүндрэлтэй ч энэ үед та үүнийгээ хялбархан хийж дөнгөнө. Од эрхсийн таатай нөлөөг зөв ашиглаарай. Сарын дунд үед од эрхсийн шилжилт хөдөлгөөн эрч хүчтэй байдлыг дэмжих тул та өөрийн дотоод чадвараа эргэн тойрны хүмүүстээ харуул. Ажил амралтаа зөв хослуулан бүгдийг амжуулахыг хичээ. Эрсдэлтэй зүйл хийхийг хүсвэл эрүүл мэндийнхээ аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаар. Бусдын явуулгад өртөх магадлал өндөр байгаа тул өөрийн дотоод сэтгэл зүйг сайн барь. Өөрийн буруугаас болсон зүйл дээр дарга удирдлага болон хамт ажиллагсадтайгаа муудалцах хэрэггүй. Зарим үед түрүүлж буулт хийвэл зүгээр. Мэргэжлийн ур чадвараа харуулах боломжоо зөв ашиглавал нөлөө бүхий хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Гэр бүлтэй хумхууд үр хүүхдүүддээ сайн анхаарал тавьж, тэдний эрүүл мэнд, боловсрол хүмүүжилд санаа тавь. Ганц бие хүмүүст од эрхэс сайхан учрал, үнэнч хайр билэгдэж байна. Сарын сүүл рүү уран бүтээлч хүмүүс өөрийн авьяасаар нэмэлт орлого олж магадгүй. Таны үр ашигтай ажиллах чадвар бусдад ил тод харагдана. Хайр дурлалын адал явдал танд сонирхолтой байна. Гэхдээ сониучхан хайрын харилцаа тийм ч урт үргэлжлэхгүй. Гэр бүлтэй хүмүүс ч хайртай хүндээ халамжтай байхгүй бол дотнын харилцаанд ан цав суух байх. Үр хүүхдүүдтэйгээ харилцахдаа аливаа зүйл дээр сайн үлгэр дуурайлыг өөрөө харуул. Ямар нэгэн шинэ харилцаа багагүй хэмжээний мөнгө эсвэл сэтгэлийн амар амгалан байдлыг үгүй хийх бололтой. Хууч өвчин болон элдэв харшил хөдлөхөөс болгоомжлоорой.
Загас
Энэ сарын эхээр замбараагүй өрнөлтэй үйл явдал өсөн нэмэгдэж байна. Ноогдсон үүрэг даалгавруудаа дуусгавар болгохын тулд тэвчээр гаргах хэрэгтэй болно. Санаа зовоосон асуудалд сэтгэл хөдлөлөөр бүү ханд. Бусдын туслалцааг ав. Ухаантай хүмүүсийн үгийг сонсож, үйлдлийг ажиглах нь таны ертөнцийг үзэх үзлийг өөрчилнө. Орчин үед эрэлттэй байгаа мэргэжлийн хүмүүс шинэ нээлт гарах магадлал өндөр байна. Хайрын харилцаа холбоондоо болгоомжтой байх шаардлага гарна. Ганц бие хүмүүс сэтгэлийн шархтай хоцрох учралаас зайлсхий. Эрүүл мэнд анхаар. Эмчийн үзлэгт орохоо бүү хойшлуул. Сарын дунд үед ажлын ачааллаас болж хямрахгүй байхын тулд хэвшмэл болсон дэглэмийг өөрчлөх гэж оролдоод үз. Мөнгөний асуудал дээр бодлогогүй амлалт битгий өгөөрэй. Од эрхсийн нөлөө тийм ч тодорхой биш байна. Сайн төлөвлөгөө мөнгөө зөв зарцуулахад тусалж чадна. Гэр бүлдээ анхаарал тавь. Гэр бүлийн харилцаанд үүссэн асуудал мухардалд орж магадгүй. Хайрын харилцаанд гаднын нөлөө оролцоно. Энэ үед хосуудын хувьд бие биедээ хуурмаг байдал гаргаж болохгүй. Сарын сүүл рүү таны бүтээлч чанар болон өөрийгөө илэрхийлэх чадвар сайн байна. Таны итгэл найдварыг даахгүй хүн гарсан ч бүү сэтгэлээр унаарай. Урлаг спортын уралдаан тэмцээн хамт олон болон найз нөхдийг нэгдэх сайхан боломж олгоно. Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах хүмүүсийн нуруун дээр чухал үүрэг хариуцлага байгааг ухамсарлан хийх хэрэгтэй. Од эрхэс болон бусад гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр энэ үед ихэнх хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй байна. Ялангуяа залуу цаг үеийн хурц чухал асуудлыг шийдвэрлэх байдал руу сэтгэл хөдлөлөөр татагдан орно.

