Рок попын ертөнцөд реп урсгалаараа дуулж хамгийн удаан оршин тогтнож буй хамтлаг бол Lumino. Тус хамтлагийн гишүүн Бажи өдгөө өөрийн гэсэн блогтой болж нэлээдгүй амжилттай яваа. Тэгвэл тэрбээр дэлхийд нээлтээ хийгээд удаагүй байгаа Аватор-2 киног Сингапурын IMAX кино театрт үзэж “хүн болсноо” гайхуулав.
Дуучин залуугийн хувьд багаасаа боломжтой айлын хүүхэд гэдгээрээ үеийнхнээсээ ялгардаг байсан. Өдгөө 40 насны босго алхаж, 4 хүүхдийн эцэг болсон ч эхнэр хүүхдүүдээ бусдын хараанаас байнга нууцалдаг нэгэн билээ.