“Амьдрал чиний төлөө”, “Амьдрал чамаас уйдаагүй”, “Ус дээшээ урсдаг”, “Найз” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн эчнээ танил болсон залуу жүжигчин Д.Хосбаярыг танихгүй хүн ховор.
Түүний дүрүүд ихэвчлэн хилчин, цагдаа зэрэг хууль сахиулагчийн дүр байх нь бий. Энэ дүрүүдээрээ өөрийгөө тодорхойлж чадсан эрхэм жүжигчнийг энэ удаагийн папараци дурандаа онцолж байна.
Жүжигчин Д.Хосбаярын хувьд энэ онд 37 насны босго алхаж байгаа, хотын унаган хүүхэд юм. Багаасаа урлагийн авъяасаа мэдэрсэн тэрбээр өдгөө УДЭТ-т ажиллаж байна.
Түүний хувьд багаасаа реп бүжиглэдэг байсан бөгөөд “Загалмай” нэртэй хамтлагтай байжээ.