Өнөөдөр Төрийн ордонд болж буй хэлэлцүүлгийн үеэр “Буян” Жагаа буюу Б.Жаргалсайхан Domog IZ нэрээр олонд танигдсан Б.Ирээдүй нар ширүүн маргаж буй бичлэг сошиалд цацагдсан. Тэгвэл тэд учраа олжээ.
Энэ тухайг Б.Ирээдүйн өөрийн цахим хуудаснаа “Уур хүрээд Жагаа ахыг олж уулзаж учраа оллоо.
Уучлалт гуйж байна. Би ч бас ойлгож хэлэх үгээ хэллээ. Камер байхгүй бол зүгээр л хүн байна шд. Ах хөөрхөн номхон зогсчихсон байна” гэжээ.