Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Улсын начин А.Хатансайхан тэргүүтэй Замын-Үүдийн албан тушаалтнуудад ял оноов
Папарацци

Улсын начин А.Хатансайхан тэргүүтэй Замын-Үүдийн албан тушаалтнуудад ял оноов

Эрхэм админBy Эрхэм админ01/23/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өмнөд хил хаалттай, ачаа тээвэр хилээр нэвтрүүлэхэд хүндрэл үүссэн цар тахлын жилүүдэд Замын-Үүд сумын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож байсан билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан, АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2021 оны долдугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумд ажиллаж, тухайн үеэс эхлэн тэндэхийн төрийн албан хаагчдыг авлига, албан тушаалын хэрэгт шалгаж эхэлснийг зарим уншигч санаж буй.

Тэгвэл Замын-Үүд дэх Сум дундын шүүх уг төрийн албан хаагчдын холбогдсон хэргийг тав хоногийн турш хэлэлцэн шийтгэх тогтоолоо гаргажээ.

АТҮТ-ийн дээрх сум дахь салбарын дарга, улсын начин А.Хатансайхан, Замын цагдаагийн хэсгийн дарга, хошууч Х.Уранбаяр, “Зам, тээврийн хөгжлийн төв”-ийн харьяа “Замын-Үүд” төлбөр авах цэгийн ахлах ажилтан С.Саруул, оператор Б.Уянга нарыг Монгол Улсын MNS4598:2011 стандартад заасан авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү жинтэй, даац хэтрүүлсэн ачаатай тээврийн хэрэгслүүдийг Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд зорчиход жинлэлгүй, төлбөр авах цэгээр саадгүй нэвтрүүлэх үүрэг өгч, явуулсан хэрэгт холбогдсон.

Ингэхдээ Х.Уранбаяр нь 400-500 мянгаас эхлээд зургаан сая хүртэлх төгрөгийн хахууль авсан нэг бус үйлдлийг АТГ-ынхан шалгаж тогтоосон байдаг. Мөн С.Саруул 200 мянгаас нэг сая хүртэл хэмжээний төгрөг хахуульд авч байсан нь батлагдсан юм.
Мөн А.Хатансайхан нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2021 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд Замын-Үүд хилийн боомтоор БНХАУ руу нэвтэрч ачаа ачихаар иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслүүд ирсэн дарааллаараа дугаарласан байхад тэр дараалалд ороогүй автомашинуудыг нэвтрүүлэхийн тулд албан тушаалаа урвуулан ашигласныг ч АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон аж.

Дээрх албан тушаалтнуудад Замын-Үүд сумын I цэцэрлэгийн эрхлэгч Ц.Сүглэгмаагаас авхуулаад ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдсэн иргэн Б.Мягмаржав, Б.Баярбат, Э.Эрхбаяр, Б.Гансүх, Г.Амгаланбат, Г.Доржсүрэн, Д.Насанбат, М.Лундаажанцан, Ч.Батхүү, И.Баттамир, Э.Отгон-Эрдэнэ хахууль өгснийг АТГ-ынхан мөрдөн шалгаж тогтоосон байдаг. Эл хэрэгт Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Н.Алдарбаярыг холбогдуулан шалгасан ч шүүхээр шийдвэрлэсэн хэрэгт түүний үйлдлийг хэлэлцээгүй аж.
Замын-Үүд дэх Сум дундын шүүхээс улсын начин А.Хатансайханд нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, найман сая, Б.Уянгад төрийн албанд ажиллах эрхийг найман жил хязгаарлаж, 16 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Харин замын цагдаагийн хошууч Х.Уранбаярт нийтийн албанд ажиллах эрхийг нь долоон жил хасаж, нээлттэй хорих ангид гурав, С.Саруулын төрд ажиллах эрхийг нь найман жил хязгаарлаж, дөрвөн жил хорих ял оноосон байна. Бусад 12 шүүгдэгчийн нийтийн албанд ажиллах эрхийг 2-4 жил хасаж, 3-12.4 сая төгрөгөөр торгохоор болов.

мэдээ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.