Нүүрсний хулгайн эсрэг жагсаалд оролцож олонд танигдсан хүн бол Л.Дашням. Өөрийн үеийн олон залуусыг шударга ёсны төлөө тэмцэхийг уриалж байсан тэрээр пүүзний дэлгүүр рекламдаж live хийсэн нь олны дургүйцлийг хүргэв.
Тэрээр “Gen-z үеийн залуусаа,Та нар ямар арчаагүй, ядуу сэтгэлгээтэй болцон юм бэ. Ажил хийж байгаа нэгнээ яагаад хараагаад байгаан, атаархаад байдаг юм уу, та нарт хандаж хэлмээр байна. Чи өөрөө яг юу хийж бүтээсэн юм” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
BLCK Fashion гэх энэ дэлгүүрийн пүүзийг сошиал одууд гэгддэг Анударь, Осоржамаа нар рекламдаж байсан удаатай.

