Сар шинийн 1, 2, 3-нд дугаарын хязгаарлалт хийгээгүй. Харин өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчилж байна.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Очирбат мэдээлэл өгөхдөө “Жил бүрийн шинийн 1-3-нд зах, гэр хороолол руу чиглэсэн хөдөлгөөн их байдаг. Тиймээс энэ чиглэлд хөдөлгөөнд оролцож байгаа бол аль болох эгнээ байраа солихгүй, гэр хорооллын гудамж дамжиж хөдөлгөөнд оролцохгүй байх шаардлагатай. Ингэснээр зам, тээврийн осол гарч бүх гудамж, зам түгжирч хаагдах хүндрэлтэй.
Үүнээс гадна орон нутаг руу хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс суудлын бүсээ зүүж, шөнөөр явахдаа гэрлээ шилжүүлэх, хэт ядарсан үедээ жолоо барихгүй байхад анхаарах хэрэгтэй. Осол гарах эрсдэлтэй байдаг учир болгоомжтой байх хэрэгтэй” гэж байв.