Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»АН Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллахыг шаардаж, мэдэгдэл гаргалаа
Папарацци

АН Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллахыг шаардаж, мэдэгдэл гаргалаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/01/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардчилсан намаас Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллахыг шаардсан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд

“Ардчилсан нам нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг үйл ажиллагааныхаа үндэс болгон ажилладаг улс төрийн хүчний хувьд Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлсэн аливаа дуу хоолойг үргэлж дэмжиж ажилладаг билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Эрх чөлөөг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг. Гэтэл 2016 оноос хойш тасралтгүй төр барьж байгаа Монгол ардын нам, эрх баригчид үзэл бодлоо илэрхийлсэн бүх төрлийн дуу хоолойг хааж боож, иргэдийг шорон, гяндангаар айлган сүрдүүлж, хорьж цагдах замаар залхаан цээрлүүлж байгаа үйлдлүүд хэрээс хэтэрлээ.

Эрх баригчдын “буулганд” үзэл бодлоо илэрхийлсэн олон иргэд хавчигдаж байгаагийн тод төлөөлөл нь Ардчилсан намын гишүүн, иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ юм.

Түүний хувьд эх орныхоо төлөө санаа зовнин, нийгэмд үүсээд байгаа эрх зүйт ёсноос гажсан эрх баригчдын бусармаг үйл ажиллагааг олон нийтийн сүлжээнд илэрхийлснийхээ төлөө өнөөдөр шоронд хоригдож байна. Эрх баригчдын энэхүү үйл ажиллагаа нь Ардчилсан Монгол Улсад хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчих боломжгүй үйлдэл тул Д.Мөнх-Эрдэнийг нэн даруй суллахыг шаардаж байна.

Монгол Улс болон дэлхийн олон улс орны нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан. Манай улсын хувьд Олон улсын конвенцоор заасан үүргээ биелүүлж чадахгүй бол дэлхийд нэр хүндээ алдах өндөр эрсдэлтэй байгааг эрх баригчдад сануулж байна” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.