Монголын улс төрийн ертөнцөд ХҮН гэх улс төрд суултай, багагүй амбиц, карьеартай залуу үеийнхний төлөөлөл гарч ирснээр иргэд сонгогчдын итгэлийг хүлээж байсан. Гэтэл тус намын дарга Б.Найдалаа “алдарт” Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, шүүх цагдаагийн хаалга ээрэх болсон нь “итгэж болох уу” гэх шар сигналыг иргэдийн тархинд асааж эхэллээ.
Б.Найдалаагын хувьд мэдлэг боловсрол, кареарийн хувьд чамгүй сайн. Гэвч одоогоос 9 жилийн өмнө буюу 2014 онд Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байсан түүх намтар, туршлага, албан тушаал нь ирээдүйн амбицад нь хар толбо үлдээнэ гэж хэн санах билээ.
Хөгжлийн банкны хэргээс болж шүүхээс шийтгэл хүлээж болзошгүй яваа тэрбээр тухайн үед Монголын банкны холбооны тэргүүн гэгддэж явсан. Энэ утгаараа Хөгжлийн банкны ТУЗ-д багтаж ажилладаг байжээ.


