“Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” “Тусгай ажиллагаа” уран сайхны киноны найруулагч “Go adventure” студийн захирал Д.Галбаяр “ТВ коктейль”-ийн жүжигчин Өөскө нар дотно нөхөрлөдөг. Мөн хамтдаа тв контент хийж үзэгчдийн хүртээл болгож буй.
Тэгвэл энэ удаад Өөскө найруулагчаар, найруулагч Д.Галбаяр жүжигчнээр ажилласан “Арзай бурзай хоёр” контент цацагдаж эхэлжээ.
Найруулагчийн карьераа эхэлж яваа жүжигчин Өөскөг бид энэ удаагийн папараци дурандаа онцолж байна.