Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Соёлын яам сонгуулийн яам болсон уу?
Папарацци

Соёлын яам сонгуулийн яам болсон уу?

Эрхэм админBy Эрхэм админ03/13/20231 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Соёлын яамгүй л бол сөнөлөө, монголын соёлын өвийг урагш нь зөөлөө, булш тоногдлоо, яах вэ гэж энэ мэт олон шалтгаан байсан учраас Монгол улс соёлын яамтай болов. Энэ яам байгуулагдаад яг юу хийв. Чингис хааны музейг Ерөнхийлөгч нь л шавдуулж байж бариулснаас өөр гялайж гялтайх ажил алга.

Соёлын сайд нь соёлоо ярихгүй орчин үеийн контемпрари урлагийг “соёл” гэж ойлгоод гадны улс оронд тэрийгээ сурталчлаад явахаас хэтрэхгүй.
Энэ яам ямар ч үйлийн үртэй яам юм, хөөрхий. Бас нэг гэр бүлийн бизнесийг илт дэмждэг яам болоод 3 жил болов. Бөө ярьдаг Дулам, түүний хүү Ерөнхийлөгчийн шашин, соёлын зөвлөх, бөө судлаач Д.Бум-Очир хоёр яам болон харьяа байгууллагын хамаг төсвийг хамтран цөлмөдөг боллоо гэдгийг салбарынхан нь яриад эхэлжээ.

Ийнхүү Дуламын удаах хүү Д.Бум-Эрдэнэ нь өөрийн маркетингийн судалгаа хийдэг компаниараа дамжуулаад соёлын яам дээр соёлын өрсөлдөх чадварын судалгааг маш үнэтэй хийж, 3000 хүнээс судалгаа авсан болоод төсөл хаагдсан гэж тус яамныхан ярьж байна. Тэгвэл Бум-Эрдэнэ нь бүр энэ яаманд зөвлөхөөр томиглогдон ирсэн сурагтай.


Түүний хүү Бум-Очир Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдон очоод аавыгаа уулын тахилгад хөлслөн авч явж, нууц товчооны 100 саяын төсөл аваад түүнийгээ ШУА-д шилжүүлж өгөөд нууц амраг болон аавыгаа ажлын хэсэгт оруулаад дамжуулж мөнгө цохиж явна. Мөн дэргэдэх Монголын үндэсний комиссын удирдах зөвлөлийн даргаар найзыгаа томилж, мөн ЮНЕСКО-гийн Нүүдлийн соёл иргэншил судалын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн даргаар өөрөө болж, давхар өрөө эзэмшиж, найзыгаа гүйцэтгэх захирлаар нь тавьж, шавиа эрдэмтэн нарийн бичгийн даргаар нь тавиулж тив дамнан төслийн хулгай хийж байгааг бас л салбарынхан нь яриад баримт цуглуулаад эхэлжээ.

Тэгвэл тэдний энэ удаагийн ээлжит ажил нь хүү Бум-Очирыгоо Хонгор нутгийнханд таниулж намар болох сонгуульд сойх зорилгоор Баянхонгор аймагт “Монгол монголоороо” лекц уншиж 20 сумаар “Хөсөгтөн” хамтлагтай тойрч явна. Соёлын яам, Ерөнхийлөгчийн тамгын газар энэ гэр бүлд ямар өртэй вэ?

Бидний татварын мөнгөөр Англи улсад боловсрол эзэмшсэн Бум-Очир бас л энэ удаад бидний татварын мөнгөөр аавынхаа нутагт аавтайгаа өөрийгөө таниулахаар 2 жииптэй хамтлаг хөлслөн явна. 20 сумаар 2 жийптэй тойрох зардал, “Хөсөгтөн“ хамтлагийн хөлс хэд болж байгаа вэ? Чинбатын Номин сайд аа.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

1 сэтгэгдэл

  1. irgen on 03/13/2023 11:41

    ene neg ulamjlal neriin dor so so yum yaridag humuus odoo bolivol yaasiim bee, tsag uy oor bolson, ulamjlal yarihad uchir bii

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.