Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сайд Х.Болорчулуун ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч И.И.Кобзев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Папарацци

Сайд Х.Болорчулуун ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч И.И.Кобзев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Эрхэм админBy Эрхэм админ03/24/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч И.И.Кобзевын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун уулзалт хийлээ. Уулзалтаар талууд Монгол Улс, Эрхүү муж хоорондын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн төлөв, цаашдын шинэ боломжуудын талаар санал, мэдээлэл солилцлоо.

Уулзалтад Эрхүү мужийн Хөдөө аж ахуйн сайд И.П.Сумараков, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Г.Гершун зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон. Тус мужийн хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх компаниудын нэг болох “Белореченское” компанийн зүгээс Монгол Улсад шувууны аж ахуй байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, сүүний чиглэлийн сайн үүлдрийн үхэр нийлүүлэх боломжтой болохоо мөн онцлов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун уулзалтын үеэр Монгол Улсад өрнүүлж буй “Хүнсний хангамж – аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойрын 4 жилийн хугацаанд хүрэхээр зорьж буй зорилт, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тухай мэдээлэл өгсөн юм. ОХУ нь хүнсний үйлдвэрлэлийн салбарт арвин туршлагатай тул хамтран ажиллах боломжууд бий болохыг мөн мэдэгдэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио, цээрт эрүүл бүс” байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, дүрмийн дагуу ажиллах хорио, цээрт эрүүл бүсээс мал, махны экспорт хийх боломж бүрдэх болохыг онцлон тэмдэглэв.

Эрхүү мужийн аж ахуйн нэгжүүд одоогийн байдлаар Монгол Улсаас адууны мах импортлон авч байгаа бөгөөд цаашид махны импортын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ххаахүя
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.