Кино урлагт эгч дүүсээрээ онцгойрч тоглож байсан жүжигчид бол Б.Мишээл болон түүний дүү Б.Үжин нар. Эгчээсээ хөөрхөн хэмээн олонд танигдсан тэрбээр өдгөө БНСУ-д амьдарч байна.
Б.Үжингийн хувьд өнгөрсөн жил дунд сургуулиа дүүргэж, энэ жилээс Солонгос улсад суралцаж эхэлсэн байна. Тэрбээр жүжигчний мэргэжлээр суралцаж, олон улсад гарах мөрөөдөлтэй гэдгээ ярилцлагатаа хэлж байсан.

Ямартаа ч, мөрөөдлийнхөө хөлгийг залуурдаж, Солонгост суралцахаар очин амьдарч эхэлсэн бололтой.

