Агаарын чанарын үнэлгээг гаргадаг www.iqair.com сайт дэлхийн хотуудыг агаарын бохирдлоор нь жагсаан, өдөр тутам шинэчилдэг. Энэ жагсаалтад манай улсын нийслэл Улаанбаатар хот эхний 4-т байнга бичигджээ.
Уг нь өнгөрсөн 2022 оны өдийд Улаанбаатар хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын долдугаарт бичигдсэн байсан.
Харин энэ жил 3 байраар урагшилжээ.
Улаанбаатарын цагаар 11.00 цагт хотын агаар дахь PM2.5 -ын хэмжээ ДЭМБ-аас зөвшөөрсөн агаарын чанарын жилийн дундаж утгаас 13,4 дахин их байгаа аж.

