Хөөрхөн сайхнаараа үеийн жүжигчин бүсгүйчүүдээс ялгардаг бүсгүй бол жүжигчин Б.Мишээл.
Анхны амьдралаасаа ганц хүүтэй үлдсэн тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ын “хурган дарга” Ихбаяр гэх залуутай романс үүсгэж өдгөө дахин нэг хүүхэд төрүүлээд буй.
Тэгвэл сүүлийн үед жүжигчин Б.Мишээлийг шинэ нөхөр, нялх үрсээ орхиод нэгэн нэрт найруулагч залуутай “үсрэх” болсон талаарх шуум МАН, АН-ын хурган дарга нарын дунд дэгдэх болсон гэнэ лээ.

Үнэн хэрэгтээ, тус хэл амыг нөхрийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулдаг хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттай тарааж байгаа сурагтай.
Жүжигчин бүсгүй ч үг хэл амыг үл хайхран өнгөрсөн амралтын өдөр нөхөр хүүхдүүдийнхээ хамт хотоос холгүй лагерт агаарлаж, амарч яваагаа өөрийн цахим хуудаснаа онцолсон байна лээ.

