Positive Mongolia блогоороо олонд танигдсан Э.Дөлгөөн сүүлийн жилүүдэд номын зохиолч гэх автор нэрнийхээ өмнө залгуулах болсон.
Хувь хүний хөгжил, гэр бүлийн харилцаа, бүсгүйчүүдийн тулгамдсан асуудлыг номоороо дамжуулан гарц шийдэл санал болгох болсон тэрбээр 33 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.
Түүний хувьд 1990 онд төрсөн бөгөөд том хүүгээ 18 настайдаа төрүүлж байсан гэдэг. Өдгөө том хүү нь хэдийнэ 15 настай “том хүү” болсон байна. Хүү нь ээжийнхээ төрсөн өдрөөр ээжийгээ эрхлүүлж, төрсөн өдрийн бялууг нь үлээлгэж буй зургаа дэлгэжээ.
Сонирхуулахад, Э.Дөлгөөний том хүү нь 15-н настай бол бага охин нь 4 настай.



