Үзмэрч засалч Л.Нямаа хүрдний талаарх сонирхолтой мэдээллийг сүсэгтэн олондоо хүргэж байна.
ХҮРД ГЭЖ ЮУ ВЭ?
Хүрд гэдэг бол бурханы адис жинлавтай тарни уншлагыг хуйлан ороож хийсэн шашны хэрэгсэл болно. Хүрд нь алив хүмүүний буян хурааж, хилэнц нүглээ наминчлах хялбаршуулсан арга хэрэгсэл гэгддэг. Судар ном уншиж бясалгах тийм боломжгүй хүний хувьд хүрдийг эргүүлэхээр түүнд ороогдсон тарни номуудыг уншсан дайны буяныг хурааж байгаа гэсэн үг юм.
ХҮРД ЭРГҮҮЛСНИЙ АЧ ТУС
МААНИЙН ХҮРДИЙГ ЯМАР САНАА БОДОЛТОЙ ЭРГҮҮЛЭХ ВЭ?

Энэхүү хүрдний дотор буй судар тарниудаас гэрэл гадагш цацраад, арван (дээд, доод хоёр зүгийг оруулаад) зүгт оршин буй бурханы орон бүхэнд тахил болон очоод тэдгээр бурхадын адис хүчийг хураан аваад эргэж хүрдэнд шингэснээр хамаг бурхадын эрдэм хүч адис жанлав энэ хүрдэнд бий болов. Ингэснээр энэ хүрдийг эргүүлэгч болон үзэгч хүрэгч бүгдээр буян номыг машид хурааж байна” хэмээн бодож эргүүлнэ.
Маанийн хүрдийг эргүүлэх үедээ амандаа “УМ МА НИ БАД МЭ ХУМ” гэсэн маанийн зургаан үсгийг уншиж хүрдийг эргүүлнэ. Маанийн хүрдийг олон эргүүлэх тусмаа ач тус, адис хүч их гэдэг. 

