Гавьяат жүжигчин Ө.Уянга Киргизийн Дуурийн театрын тайзнаа “Травиата” дуурьд гоцлохоор болжээ. Киргизийн үндэсний Дуурь бүжгийн эрдмийн театрын 80 жилийн ой болон Монгол, Киргизийн дуурь бүжгийн эрдмийн театруудын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд ийнхүү дуулах юм байна.
Тэрбээр Виолеттад гоцлох бөгөөд дуурь ирэх сарын 1-нд тоглогдоно. Тэрбээр сар орчмын өмнө ДБЭТ-ын гоцлол дуучны ажлаасаа халагдсан байдаг.
Гэвч Киргиз улсын тал түүнд урилга илгээн хамтран ажиллах санал тавьсан байна

